Монгол соёлынхоо төлөө уйгагүй зүтгэгчид
2018-04-16 11:56:35 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын 4-р сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \Б.Суръя\14-ний өдөр, Жиньюйлөү соёл урлагийн төвийн монгол хэлний сургалтын ангийн хичээл эхлэх ёслол Хөх хотноо болж өнгөрөв.

“Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” гэдгээр Жиньюйлөү соёл урлагийн төв нь үндэстний соёлын хөгжил хийгээд дэлгэрүүлэлтийг сайтар хийхээр зорилтоо болгож, нэг бүлэг шилдэг багш ажилтныг урьж нийгмийн эл этгээдэд хандуулан энэхүү монгол хэлний ангиа зохион байгуулсан байна. Манай сургалтын анги долоо хоногт хоёр удаа хичээллэнэ, монгол үг хэл үсэг бичиг заахаар голлохын дагуу монгол үндэстний зан үйл, монгол дуу бүжиг, хувцас засал, идээн ундаан, морин хуур, хөөмий, сур харвах, адууны соёл зэрэг монгол үндэстний уламжлалт соёлыг цогцочлон зааж, олон нийтэд баялаг агуулгатай монгол хэлний хичээл заах болно. Үндэстний соёлыг хөгжүүлэх бол бидний дархан үүрэг гэж холбогдох хариуцлагатан сурвалжлага хүлээхдээ ярьжээ.

Тус сургалтын ангийн монгол хэлний багш Цэцэг, одоохонд нэр мэдүүлсэн хүмүүс бол монгол хэлээ мэдэхгүй монгол үндэстэн буюу монгол хэл сурах дуртай хятад ах дүү нар юм, ингэж монгол соёлыг минь суралцахаар ирсэн хүмүүсийг хараад би маш баярлаж байна. Би монгол хэлээ нэн олон хүмүүст мэдүүлж, монгол соёлоо хөгжүүлэхээр зорьж ажиллана гэж хэлэхийн дагуу хичээлийн төлөвлөгөөгөө гаргаж танилцуулсан байна.

Би хэдийгээр хятад үндэстэн боловч монгол соёл заншлыг маш сонирхож бахархдаг шүү, бид ӨМ-д оршин суугч болсны хувьд монгол соёлоос ер салж чадахгүй. Би хүүхэддээ уламжлалт монгол соёлыг илүүхэн ойлгуулж таниулах зорилготой энэ ангид нэр мэдүүлжээ гэж ахуй талбай дахь гэрийн ахмад ярина.

Ёслолоор бас уртын дуу, морин хуур, хөөмий зэрэг монгол соёлын төлөөлөх чанартай урлагийн тоглолт гаргаж олныг баясгасан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122688695