ӨМ-ын 12338 эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах онлайн тавцан ашиглалтад оров
2018-03-13 17:16:58 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойрд, ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбоо болон ӨМ-ын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах болон сэтгэцийн лавлагаа өгөх үйлчилгээний төвөөс хамтран байгуулсан Өвөр монголын 12338 эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах онлайн тавцан ашиглалтад оров. Үүнээс эхлэн эмэгтэйчүүд эрх ашгаа хамгаалахад төвөг тохиолдвол гар утсаараа тус тавцангаас тусламж хүсэж болно.

ӨМ-ын 12338 эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах онлайн тавцанг ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбооны албаны нет “Умард хилийн эмэгтэйчүүдийн дуун” тавцанд түшиглэн байгуулж, 12338 эрх ашгаа хамгаалах утас, мэргэжилтнээс лавлагаа авах, хэрэгтэй холбогдуулан хууль ярих, хууль цааз түгээмэлжүүлэх хөмрөг, халамшил мэдээ, хууль цаазын тусламж гэх 6 их хэсгээр бүрэлджээ.

Үүнд 12338 эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах онлайн тавцангийн утас нь эмэгтэйчүүд болон хүүхдэд төрийн бодлого хууль цаазын зөвлөлгөө, сэтгэл зүйн зөвлөлгөө зэрэг эрхээ хамгаалах үйлчилгээ хангах бөгөөд эмэгтэйчүүд хүүхдийн эрх ашигт халдсан хэргийн заалдлагыг хүлээн авч шийдвэрлэнэ. Хууль цааз түгээмэлжүүлэх хөмрөгт ураг хурим, гэр бүл, ажлын талаарх холбогдол бөхий хууль цаазын мэдлэгийг үсэг зураг хавсарган тайлбарлаж, гэр бүлийн эе найрамдал, нийгмийн тогтуун байдлыг хамгаална.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122531329