Мөнгө тоолох төвийн улаан тугчид
2018-03-08 12:09:19 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетын Хөх хотын 3-р сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Д.Хүүхэнсоль, Ли Чянь\ 3-р сарын 7-ны өдөр, Хөх хотын автобусны ерөнхий компанийн Мөнгө тоолох төвийн хаалттай өрөөнд цагаан цамцтай бүсгүйчүүд толгой өндийх завгүй задгай мөнгө тоолж яарна.

Тус өдрийн өглөө, хяналт хаалттай хэдэн тасалга өрөөг дамжиж бид Хөх хотын автобусны ерөнхий компанийн Мөнгө тоолох төвт хүрч билээ. Аюулгүйн шалгалтын хаалганы гадна богц гар утсаа тавиад дотогш ороход, чийг хир буртгийн үнэр хамрыг цоргиж, ажиллах өрөөнөөс мөнгө тоолох дуун, цаас урвуулах дуун, сампин цохих дуу л сонсдож, өөд өөдөө харж суусан цагаан цамцтай бүсгүйчүүдийн ширээнд усан цом болон хуванцар хуруувчнаас гадна нэг юаний дэвсгэрт овоолоостой. Зургийн аппартаар хурууг нь шөргөмөөр шөргөмөөр болсон ч, тэд нар тоогоо алдахгүй байсан нь гайхалтай. Үг солилцож гар утас барихыг байтугай сэтгэл хуваагдаж ч болохгүй энэ ажил бүсгүйчүүдийн гарыг үрчийлгэж, хурууны хээг нь элэгдүүлсэнийг хараад дахиж мөнгө тоолмооргүй санагдлаа.

Энд ажиллаж байгаа 130 гаруй бүсгүйчүүд Хөх хотын бүхий л автобусны бүтэн өдрийн орлогыг тоолон бүртгэж, цэгцлэх ба хүргэх ажлыг хариуцан, өдөрт дунджаар 500 мянга гаруй ширгхэг задгай мөнгийг дэглэн цэгцэлдэг. Бүртгэн боодоллосон мөнгийг банкнаас дахин хянан байцаах шаардлагагүй байдаг нь мөнгө тоолон дэглэх мэргэжлийн төвшин бүх Хятадад тэргүүлж байгааг гэрчилж байгаа юм. Саяхан энэхүү хамт олон мань бүх улсын “3•8”-ны улаан тугч хамт олны яруу алдар хүртсэн. Эгэл ерөмдөг хирнээ агуу үйлс бүтээж чаддаг бүсгүйчүүддээ баярын өдрийн мэнд хүргэе. \Зургийг Ли Чянь\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122506246