ӨМ-ын ихэнх бүс нутгийн агаарын дулааны хэм 6-10 ℃ буурна
2018-02-27 11:37:12 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч ӨМ-ын Цаг агаарын газраас ойлгосноор, 2-р сарын 27-ны өдрөөс эхлэн, ӨМ-ын зүүн хэсгийн ихэнх газарт цас орж, хэсэг газарт цасан шуургатай. Баруун биеийн нутгаар их салхи шороон шуургатай, хэсэг газрын салхины хүч 7 зэрэглэлийг давна. Бүх орны ихэнх нутгийн агаарын дулааны хэм 6-10 ℃ буурна.

ӨМ-ын цаг уурын станцын урьдчилан тооцоолсноор, 2-р сарын 27--3-р сарын 1-ний өдрүүдэд, ӨМ-ын дунд бүс нутгаас зүүнших болон зүүн биеийн нутагт цас орж, 0.1-2.4 мм цас хурна. Үүнд, Тунляо хотын зүүн бие, Хөлөн буйр хотын зүүн урд биед цас хурах хэмжээ 10мм-ийг давж, цасан шуургын зэрэглэлд хүрэх болно. Үүний хамт баруун биеийн хойгуурх, дунд бие хийгээд зүүн биеийн урдуурх нутагт баруун болон баруун хойноос 5--6 зэрэглэлийн салхи салхилж, салхины хүч 7 зэрэглэлийг давж, дунд баруун биеийн хойгуурх бүс нутагт шороон шуургатай.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122459562