Нахиа “Алтан түлхүүр” шагналаар энгэрээ мялаалгалаа
2018-02-05 10:36:56 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан, сурвалжлагч Монгол улсаас Хөх хотод суугаа ерөнхий консуулын газраас ойлгосноор, “Харворд охин” Нахиа Монгол улсын “Алтан түлхүүр” шагналаар энгэрээ мялаалгасан байна.

Монгол улсаас Хөх хотөд суугаа ерөнхий консуулын газрын ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн танилцуулснаар, “Алтан түлхүүр” шагнал нь Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухаан технологийн яамнаас монгол үндэстний шилдэг залуусыг шагнан урамшуулдаг тусгай шагнал болох юм байна. Энэ нь Нахиагийн шилдэг хэр бүтэмж хийгээд бусдаасаа хэтийдсэн ур авъяасыг нь нотолж мөн зоригжуулан урамшуулсан шагнал болох аж.

Нахиагийн аав Эрдэнэбаатар сурвалжлагчид хэлэхдээ, хөдөө орон нутагт төрж өссөн хүүхдийн хувьд Нахиагийн суралгын хэр бүтэмж ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн турших боловсролын хөгжлийг нэгэн хэмжээгээр харуулсан гэж хэлж болох юм гэжээ. Сүүлийн жилүүдэд, үндэстний боловсрол монгол, хятад, англи хэлийг хамт чухалчлан тасралтгүй чухалчилснаар монгол хүүхдүүд цэцэрлэг буюу бага сургуульд байхаасаа гурван хэлний суурьтай болж байна. 2016 онд, Нахиагийн бүх талын хэр бүтэмжийг үнэлэн Харворд их сургууль нь 2021 онд уг сургуулийн бизенэсийн дээд сургуульд орж суралцах тохиолыгг түүнд хайрласнаар хүмүүст “Харворд охин” гэмээн дуудагдах болсон билээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122369273