Хөх хот—Ордос чиглэлийн төмөр зам ашиглалтад оров
2018-01-04 11:15:47 Эх сурвалж: Хөх хотын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч Хятадын төмөр замын Хөх хот төмөр замын товчоо групп ХХК-иас ойлгосноор, 2017 оны 12-р сарын 31-ний өдөр, Хөх хот—Ордос чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, төмөр замын байгууллага Хөх хот—Ордос чиглэлийн Z6101/2 дугаарт шууд галт тэрэг зөрүүлэн явуулж, замдаа Ордос хотын Зүүнгар өртөөгөөр өнгөрч, Хөх хотоос Ордос хүрэхэд 3 цаг хэрэглэж байсныг 2 цаг 5 минут болгож богиносгоснож, Зүүнгар хошуунд зорчигчийн галт тэрэг нэвтрэхгүй байсан түүхийг эцэслүүлэв.

Хөх хот—Ордос чиглэлийн төмөр зам нь Хятадын дунд урт хугацааны төмөр замын торын төлөвлөгөөний гол чухал бүрэлдэхүүн хэсэг, нийт урт нь 232 км, цагийн хурд нь 160 км, ашиглалтад орсон эхний хугацаанд шууд галт тэрэг зөрүүлэн явуулж, Хөх хотоос Ордос хүрэх галт тэрэг Бугат хотыг дамжихгүй болж, зорчих зай болон хэрэглэх хугацааг богиносгов. Хөх хот—Ордос чиглэлийн төмөр зам тавигдсанаар Хөх хот, Бугат, Ордос гурван хотын төмөр замын торын “хамгийн эцсийн хэсгийг” холбож, Жинин—Бугат чиглэлийн төмөр зам, Бугат—Ши-Ань чиглэлийн төмөр замтай хамт Хөх хот, Бугат, Ордосын “Алтан гурвалжин” төлөвшиж, шугам дагуух иргэдийн гадагш гарахад ихээхэн тус дөхөм болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122209160