“Цахим Улаамөчир” нь тахлын эсрэг тэмцэлд хүч нэмж буй
2020-02-09 13:28:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Урьхан\ Гэнэтийн тахалд зориулан ӨМӨЗО-ы олон газрын Улаанмөчир интернет дээр “Цахим Улаанмөчир” зохион байуулан, тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаалах ажилд хүч нэмэхийн зэрэгцээ энэүү онцгой байдалд гэртээ суугаа хүмүүсийн амьдралыг баяжуулсан байна.

Эх сурвэлжийн мэдээлснээр ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтэс зэрэг байгууллагууд олон газрын Улаанмөчирийн гишүүдийг гэртээ уран сайхны бүтээлээ туурвихын зэрэгцээ богино видео болгон, тик ток зэрэг цахим орчин буюу Өвөр монголын радио телевизийн интернетийн плаформын “Утга урлагийн хөнгөн морьт цэрэг-Улаамөчир” тусгай буланд дэлгэн үзүүлэхийг тэмжиж байна. Одоо нэгэнт 31 Улаамөчир хамтлагийн 176 бүтээл онлайнд гарч, нэвтрүүлгийн нийт цаг 1200 минутэд хүрч, сая олон гэр бүлд тарсан байна.

Энэхүү томоохон олон нийтийн халамжийн арга хэмжээ нь ахмад идэр залуу гурван үеийн уран бүтээлчдийн анхаарлыг татсан байна. Дэдмаа, Улаантуяа, Хүслэн, Анд хамтлаг зэрэг олон арвин утга урлагийн ажилтан “Үзэсгэлэнт сайхан миний нутаг”, “Хөх монголын өндөрлөг”, “Тэнгэрийн хаяа”, “Хун галуу” зэрэг шилдэг бүтээлээ сонгон хүргэжээ.

“Улаанмөчирийн гишүүд өөрийн давуу талаа бадруулан, тахлыг сэргийлэн хязгаарлхад зоригжуулсан богино видео болон дуу “Чиглэл”, холбоо “Түмэн олноороо тахлын эсрэг” зэрэг уран сайхны бүтээл туурвиж, тахлын эсрэг ажилд хүч нэмсэн байна” хэмээн ӨМӨЗО-ы Шууд харъяа Улаамөчирийн дарга Насан хэлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120651125549686