Эхний 7 сарын байдлаар Хөххотын экспорт импортын өртөг 8.518 тэрбум юаньд хүрчээ
2020-08-18 10:13:38 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөххотын Сайхан дүүргийн Гаалийн газрын статистикыг үндсэлвэл, энэ оны эхний 7 сард Хөххотын экспорт импортын өртөг 8.518 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 13.7 хувиар нэмэгджээ. Үүнд 4.699 тэрбум юань импортолж, экспортийн хэмжээ 3.819 тэрбум юаньд хүрснээр тус тус 20.5, 6.3 хувиар нэмэгдсэн байна. Импортын гол зүйлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн зэрэг багтаж. Экспортын гол зүйлд эм бэлдмэл, хүнсний нэмэлт зэрэг багтаж буй.

Цар тахлыг эсрэг хариу арга хэмжээ авахын тулд Сайхан дүүргийн Гаалийн газар төрөл бүрийн бодлого зохицуулалт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч, "Хоёр алхмын гаалийн бүрдүүлэлт" зэрэг шинэчлэлийн төслийг идэвхтэй ахиулж, гаалийн бүрдүүлэлтийн дөхөмчилэн, үйл ажиллагааны явцыг сайжруулж, "Ногоон гарц", аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг газар дээр нь хүрч хяналт шалгалт хийлгэхээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг нэвтрүүлэн, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт болон гадаад худалдааны тогтвортой өсөлтийг ахиулж, аж ахуйн нэгжүүдийн хүндрэлийг таслан зогсоохын тулд, Хөххот нь гадаад худалдааны эсрэг заалттай өсөлтийг эрчимжүүлж байна. \Сурвалжлагч Чи Шяо-янь\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126380335