Эрээн хотын төмөр замын боомтын импорт экспортын барааны нийт хэмжээ 10 сая тонныг давав
2020-08-14 11:41:52 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 12-нд Хятадын төмөр замын Хөх хот дахь групп ХХК-аас мэдээлснээр, энэ сарын 10-ны өдрийн 18 цагийг хүртэл Эрээн хотын төмөр замын боомтын импорт экспортын барааны нийт хэмжээ 10 сая 41 мянга 100 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 15.6 хувиар нэмэгдэв. Үүнд импортын бараа 9 сая 148 мянга 800 тоннд хүрч 17.3 хувиар нэмэгдэн, экспортын бараа 8 сая 92 мянга 300 тоннд хүрч 0.4 хувиар нэмэгдэжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 сая тонны зорилтоо 33 хонгийн өмнө биелүүлжээ.

Эрээн хотын төмөр замын боомт нь Хятад улсаас Монгол Улс, ОХУ-тай холбосон, Европт шууд хүрдэг зам тээвэрийн чухал гарц юм. Дотоодын эдийн засгийн төрөл бүрийн үзүүлэлтүүд тасралтгүй сайжирсны улмаар, Хятад-Европийг холбосон галт тэрэг болон бөөнийн барааны тээвэр идэвхтэй явагдаж, Эрээн хотын төмөр замын боомтоор өдөрт дунджаар 18 галт тэрэг зорчиж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126367668