Өнгөрсөн сард Өвөр монголын дотоодын аялал жуулчлалын орлого 20 тэрбум 566 сая юаньд хүрчээ
2020-08-13 09:49:01 Эх сурвалж: Өвөр монголын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 11-нд ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхимаас зохион байгуулсан жуулчлалын үзэмжит бүсийн тасалбарын үнийг хөнгөлөх болон соёлын аялал жуулчлалын салбарт аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүүг хөнгөлөх бодлогын тухай хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, өнгөрсөн 7-р сард ӨМӨЗО 11 сая 71 мянга 800 дотоодын жуулчныг хүлээн авч, 20 тэрбум 566 сая юаний орлого олсон нь 6-р сараас 30.7 хувь, 49.56 хувиар тус тус нэмэгджээ.

Эх сурвалжаас үзвэл энэ оны эхний хагаст ӨМӨЗО Цар тахлын нөлөөллийн эсрэг цуврал арга хэмжээ авч, соёлын аялал жуулчлалын салбарыг сайн сэргээн хөгжүүлжээ. Тухайлбал, ӨМӨЗО-ны захиргааны тамгын газраас “Соёлын аялал жуулчлалын салбарыг дэмжиж тахлын нөлөөллийг хориглон үйл ажиллагааг сэргээн хөгжүүлэх тухай зарим арга хэмжээ ”-г нийтэлж, соёлын аялал жуулчлалын зах зээлийн хурдацтай сэргэхэд бодлогын дэмжлэг хангажээ. Мөн ӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхим нь “Өвөр монголын иргэд Өвөр Монголдоо аялах”, ӨЗО-ны үндэстний гар урлал, соёлын инноваци, аялал жуулчлалын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээг санаачилж, бүтээгдэхүүний хангамжийг идэвхжүүлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126361793