Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байна
2020-08-07 15:23:39 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 6-ны 15:25 цагт Хятадын Жэнжөү хотоос Германы Хамбүрг хотыг зорьсон Хятад-Европын ачааны галт тэрэг Эрээн боомтын ачаа тээврийг шалган нэвтрүүлэх төвт шалгалт хүлээж байна.

Эрээн боомт нь Хятад, Монголыг холбосон цорын ганц төмөр замын боомт юм, "Нэг бүс-Нэг зам" төслийг хэрэгжүүлж, Торгоны замын эдийн засгийн бүсийг Оросын Евразийн төмөр зам, Монголын талын зам санаачилгатай амжилттай холбосноор Эрээн боомт нь "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын чухал уулзвар хот болж, Хятадын бараа бүтээгдэхүүнийг Монгол, Орос болон Европын орнуудад экспортлох чухал гарц болсон юм. Одоогийн байдлаар Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн 41 галт тэрэгний цуваа дамжин өнгөрч байгаа бөгөөд Хятадын улсдаа 27 мужийн 38 хотоор дамждаг.

Тоо бүртгэлээс үзвэл, 7-р сарын 14-нийг хүртэлх байдлаар, Эрээн боомтоор нийт 1092 удаагийн галт тэрэг хилээр нэвтэрч, 1 сая 69 мянган тоо ачаа барааг тээвэрлэсэн нь тус тус 45, 97 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126338833