Энэ оны эхний хагас жилд бүх Хятадын интернетийн жижиглэн борлуулалтын өртөг 7.3 хувиар нэмэгдэв
2020-08-04 09:40:32 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ \Сурвалжлагч Ван Юйшяо, Чэнь Вэйвэй\ Хяталын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 7-р сарын 30-нд хэлэхдээ, 1-р сараас 6-р сарыг хүртэл, бүх Хятадын интернетийн жижиглэн борлуулалтын өртөг 5 триллион 150 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдац нь дараалан дөрвөн сар нэмэгдэж, 6-р сард 18.6 хувиар нэмэгдсэн гэжээ.

Гао Фэн мөн өдөр Худалдааны яамнаас зохиосон онлайн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, энэ оны эхний хагаст, Хятадын цахим худалдаа хүчирхэг эрч хүч, уян хатан байдлаа харуулсан бөгөөд оны эхний хагаст бүх Хятадын интернетийн жижиглэн худалдааны зах зээлд гол төлөв хэдэн онцлог шинж илэрсэн гэлээ.Тухайлбал

-- Интернетийн жижиглэн худалдаа нь хэрэглээний зах зээлийн тогтворжуулагч болжээ. 1-р сараас 6-р сар хүртэл, бүх Хятадаын бодит барааны интернет жижиглэн худалдааны өртөг 4 триллион 350 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 14.3 хувиар нэмэгдсэн. Бүх Хятадын интернет худалдан авалт хийсэн хэрэглэгчийн тоо өнгөрсөн оныхоос 100 саяар нэмэгдэж, интернетийн жижиглэн худалдааны гол болох дэлгүүрийн тоо мөн үеийнхээсээ 3.8 хувиар нэмэгдсэн байна.

-- “Цахим худалдааны өдөрлөг + хэрэглэгчийн купон” зэрэг борлуулалтын хэлбэр нь хэрэглээний нөхөн олголтыг идэвхтэй ахиулжээ. Худалдааны яамнаас холбогдох байгууллагатай хамтран хоёрдох удаагийн “Брэндийн болон чанартай барааны интернет худалдааны өдөрлөг”-ийг зохион байгуулж, бүх Хятадын интернетийн жижиглэн худалдааны өртгийг 430 тэрбум нэмэгдүүлсэн, үүнд бодит барааны борлуулалтын өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 33.3 хувиар нэмэгдэж, олон нутагт хэрэглэгчийн купон тараах зэрэг хэлбэрээр борлуулалтыг ахиулж, онлайн хэрэглээг нэмэгдүүлэн, зах зээлийг сэргээх зорилгодоо хүрсэн.

-- Онлайн шууд дамжуулалтаар барааг төлөөлөн борлуулах нь цахим худалдааны хөгжлийн шинэ хөдөлгүүр болжээ. Худалдааны дата хяналтад харуулснаар, энэ оны эхний хагаст цахим худалдааны шууд дамжуулалт 10 сая удааг давж, хандалт ихтэй шууд дамжуулалтын хөтлөгч 400 мянгад хүрч, хандсан хэрэглэгч давхардсан тоогоор 50 тэрбумд хүрч, дэлгэсэн барааны тоо 20 саяд хүрсэн үзүүлэлт гарсан.   -- Хил дамнасан цахим худалдаа хурдтай хөгжиж, илэрхий ач холбогдол үзүүлжээ. Цахим худалдааны платформууд гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн дотоод дахь борлуулалтыг идэвхтэй ахиулж, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, холбох, борлуулах үйлчилгээ хангаж, гадаа худалдааны аж ахуйн нэгжүүдийн дотоод дахь зах зээлийн өргөжлийн чухал зам болсон.

-- Хөдөө орон нутагт цахим худалдаагаар дамжуулан ядуурлаас ангижруулах, хөдөө орон нутгийг цэцэглүүлэх ажлыг идэвхтэй ахиулжээ. Худалдааны дата хяналтад харуулснаар, энэ оны эхний хагаст, Бүх Хятадын хөдөө орон нутгийн интернетийн жижиглэн худалдааны өртөг 766 тэрбум 850 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 5 хувиар өссөн. Бүх Хятадын хэмжээнд төрийн зэрэглэлийн ядуу шяний интернетийн жижиглэн борлуулалтын өртөг 68 тэрбум 480 саяд хүрсэн нь 13,3 хувиар нэмэгдэж, үр тарианы бүтээгдэхүүний интернетийн жижиглэн борлуулалтын өртөг 193 тэрбум 770 сая юаньд хүрсэн нь 39,7 хувиар нэмэгдсэн гэжээ.

Гао Фэн, “Энэ оны хоёрдугаар хагаст бүх Хятадын үйлдвэрлэл амьдрал аажмаар сэргэхийг дагалдан, бүх Хятадын интернетийн жижиглэн худалдааны зах зээл мөн хэвээр хурдтай хөгжиж, “хүрэлцэх шаардлагагүй” эдийн засгийн давуу талаа бадруулж, борлуулалтыг ахиулах, гадаад худалдааг тогтворжуулах, ажил олголтыг өргөжүүлэх, иргэдийн амьжиргаанд туслах зэрэг ажилд илүү их ач холбогдол үзүүлнэ” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126322151