Гурван хавцлын усан сан нь Хөхмөрний 2020 оны Гуравдах ээлжийн үерийн усыг үр дүнтэй хааж, усны оргил үеийг 36.7 хувиар бууруулав
2020-07-28 11:31:23 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Гурван хавцал группээс энэ сарын 27-ны өдөр мэдээлэхдээ, энэ сарын 26-ны өдрийн 14:00 цагт, Хөхмөрний дээд урсгал хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас Гурван хавцлын усан санд орох ус секундэд 50 мянган шоо метрт хүрч, Хөхмөрний 2020 оны гуравдах ээлжийн үерийн усыг авч ирсэн бөгөөд 27-ны өдрийн 14:00 цагт ус секунд 60 мянан шоо метрт хүрснээр, үерийг хааж, усны оргил үеийг 36.7 хувиар бууруулсан байна.

Гурван хавцлын группийн холбогдох хариуцалгатан хэлэхдээ: “ Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн Хөхмөрний дунд болон доод урсгалын үерийг сэргийлэн аюулгүй байлгах үүднээс, Гурван хавцлын чухал төсөл нь Хөхмөрний ус ашиглалтын зөвлөлийн шаардлагын дагуу, урсцын урсгалыг 9 удаа дараалан тохируулсан байна. Мөн сарын 25-ны өдрийн 12 цагт, Гурван хавцлын усан сангийн усны түвшин 158,56 метр болон буурч, үерийн усыг хадгалах нөөц нь 14,108 тэрбум шоо метрт хүрч, тус ээлжийн үерийн усыг хаах бэлтгэлийг хангаж чадсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126294413