Өвөр Монголын нүүрсний үнэ бага зэрэг өсөв
2020-01-07 17:31:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ань Лүмэн\ ӨМӨЗО-ы Үнийн хяналтын төвөөс задруулснаар, 2019 оны 12-р сараас эхлэн тус бүс нутгийн дулаалгын нүүрсний ордоос гаргах үнэ болон цахилгаан станцад ашиглах нүүрсний худалдан авах үнэ бага зэрэг өсчээ. Сар шинийн баяр ойртох тусам нүүрсний компаниуд баярын өмнө нөхөн сэргээлтээ улам сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд ойрын хугацаанд нүүрсний үнэ бага зэрэг өсөх төлөвтэй байна. 

Дайтад үзүүлснээр 2019 оны 12-р сард дулаалгын нүүрсний ордоос гаргах дундаж үнэ тонн бүрд 212.20 юань байсан нь өнгөрсөн сараас 1.14 хув, өнгөрсөний мөн үеэс 0.95 хувиар өсчээ. Үүнд зүүн бүс нутгийн хүрэн нүүрсний ордоос гаргах дундаж үнэ тонн бүрд 192.92 юань байсан нь өнгөрсөн сараас 3.69 хув, өнгөрсөний мөн үеэс 10.37 хувиар өссөн байна. Мөн үеэр цахилгаан станцад ашиглах нүүрсний худалдан авах дундаж үнэ тонн бүрд 213.81 юань байсан нь өнгөрсөн сараас 3.40 хувиар нэмэгдэв.

Бэлтгэсэн нь:Б.Сарантуяа

010070230040000000000000011120701125431877