2019 онд хилээр давхацсан тоогоор 670 сая зорчигчид нэвтрэв
2020-01-06 16:03:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Цагаачдын удирдах үндэсний газрын саяхан гаргасан тоо баримтаас үзвэл, 2019 онд Хятадын хилийн хяналт шалгалтын үндэсний алба давхацсан тоогоор 670 сая хилээр нэвтэрсэн хүмүүст хяналт шалгалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар нэмэгджээ.

Одоогийн байдлаар, хэлээр нэвтрэх хүний тоо эрс нэмэгдэх шинэ хандлагад зохицуулан, Хятадын цагаачдын удирдлагын байгууллага гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах шинэ арга боловсруулж, хилийн хяналт шалгалтын ажлын үр ашиг, үйлчилгээний чанарыг үр дүнтэй сайжруулж байна. 2019 онд Бээжин, Шанхай зэрэг Хятадын 18 боомтод "Бүс ба Зам" дагуу хилийн хяналтын 89 сувгийг байгуулж, холбогдох газрууд давхацсан тоогоор 290 мянган зорчигчдод гаалийн бүрдүүлэлт хийх шуурхай үйлчилгээг хангасан байна. Хятадын өмнөд нутгийн Хайнань мужид хилээр нэвтэрсэн зорчигчдод 30 хоногийн визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлснээр, энэ нь давхацсан тоогоор 463 мянган гадаадын иргэдэд ашиг тусаа өгч, Хайнань руу зорчих гадаадын иргэдийн 70 гаруй хувь нь үр ашиг хүртжээ.

Үүнээс гадна, Хятад улс Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн зэрэг газар нутаг гадаадын иргэд 144 цагийн хил дамжин өнгөрөхөд визээс чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлжээ.

Ренчинсоо

Бэлтгэсэн нь:Д.Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125427202