Таримын газрын тосны ордын нефть байгалийн хийн олборолт 28 сая тонныг давжээ
2019-12-27 11:56:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Үрэмчийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гү Юй\ Хятадын Таримын газрын тосны ордын энэ жилийн нефть байгалийн хийн олборолт 28 сая тонныг давж, 28.0168 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.7628 сая тонн нэмэгджээ.

Урьдчилсан байдлаар дээрх үзүүлэлт оны сүүлч гэхэд 28.51 сая тоннд хүрэх гэнэ.

Таримын газрын тосны ордныхны танилцуулснаар, энэ жил нефть байгалийн хийн хайгуул тасралтгүй давалттай болж, шинээр Бөзы 9, Дабэй 9, Жүнгү 40C зэрэг 9 ордыг илрүүлсэн байна. Шинээр баригдсан нефтийн үйлдвэрлэлийн хүчин чадал 1.008 сая тонн, байгалийн хий 4.95 тэрбум куб.метрт хүрэв. Худгийн олборлолтын түвшин 93.6 хувьд хүрч, дахин түүхэн дээд амжилт тогтоожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125395281