Олон улсын газрын тосны үнэ бага зэрэг унав
2019-11-28 17:21:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Нью-Йоркийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сувалжлагч Лүө Чяньчянь\ Олон улсын газрын тосны үнэ 27-нд бага зэрэг унав.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн товчооны энэ сарын 27-нд гаргасан тайланд, боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ буурснаас болж, АНУ-ын арилжааны газрын тосны түүхий эдийн нөөц өнгөрсөн долоо хоногт 1.6 сая баррелиар нэмэгдэн, түүхий тосны олборлолт өдөрт 12.9 сая баррель болж, дээд амжилт тогтоосон болохыг дурджээ.

Өдрийн хаалтын үеэр ирэх оны 1 дүгээр сард хүлээлгэн өгөх Нью-Йоркийн бараа биржээс нийлүүлсэн түүхий тосны фьючерсийн үнэ 0.30 ам.доллараар буурч, баррель нь 58.11 ам.доллар буюу 0.51 хувиар буурсан байна. Лондонгийн Брент маркийн ирэх оны нэгдүгээр сард хүлээлгэн өгөх түүхий тосны үнэ 0.21 ам.доллараар буурч, баррель нь 64.06 ам.доллар буюу 0.33 хувиар буурчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125286098