Хөх мөрний дунд сав газрын цагаан будааны ургалт шинэ амжилт тогтоов
2019-11-22 11:04:04 Эх сурвалж: Технологийн өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Юань Лүнпингийн багаас дахин шинэ мэдээ дуулав

Хөх мөрний дунд сав газрын хоёр улирлын цагаан будааны ургалт 0.07 га-д 1365 кг хүрсэн шинэ дээд амжилт тогтоов

Энэ нь Хятадын Инженерийн академийн Юань Лүпингийн багийн хариуцаж авсан 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний Үндэсний үр тарианы өндөр үр ашигтай сайжруулсан шинжлэх ухаан, технологийн инновацийн гол судалгаа, хөгжлийн төлөвлөгөө болох "Хунань мужийн хоёр улирлын цагаан будааны эрүүл, чанартай, өндөр ургац бүхий технологийн жишиг"-ийн төсөлд шинэ дэвшил гарсан гэсэн үг юм.

Энэ оны 7, 11 дүгээр сард Хунан мужийн Хөдөө аж ахуйн нийгэмлэгээс цагаан будааны тариалангийн эрт ба сүүлийн тарицад шинжилгээ хийсэн. Ингэхэд эрт үеийн ургац 0.07 га-д 591.7 кг, сүүлд тарисан будааны ургац 0.07 га-д 773.3 кг, хоёр улирлын нийт ургац 0.07 га-д 1365 кг-д хүрч, Хятадын хоёр улирлын цагаан будааны үйлдвэрлэл шинэ дээд цэгтээ хүрэв. \Сурвалжлагч Юй Хүй-Юү холбондогч Ли Жянь-Ү\

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125261212