Оны эхний 10 сард гадаадын хөрөнгө оруулалт 6.6 хувиар нэмэгдэв
2019-11-19 10:00:24 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Худалдааны яамнаас энэ сарын 18-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 10 сард гадаадын хөрөнгө оруулалт 752.41 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдсэн байна. Худалдааны яамны Гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга Зүн Чанчин хэлэхдээ, “Хонконгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 10.5 хувиар, Макаогийн бүсийнх 56.2 хувиар, Сингапурынх 31.7 хувиар, БНСУ-ынх 23.9 хувиар нэмэгдэж, "Нэг бүс-Нэг зам" дагуух орнуудын бодит хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 19.3 хувиар, АСЕАН-ых 22.1 хувиар нэмэгдсэн. Хэдийгээр дэлхий хэмжээнд хил дамнасан хөрөнгө оруулалт буурч байгаа ч Хятад улс гадны хөрөнгө оруулалтыг татах тогтвортой өсөлтөө хадгалсаар байна. Олон улсын хөрөнгө оруулагчид Хятад улсад хөрөнгө оруулахдаа итгэлтэй байгаа бөгөөд энэ онд тогтвортой байдлаа хадгалах зорилтыг биелүүлж чадна” гэв.

Гадаадын хөрөнгө оруулалтыг бүтцээр нь авч үзвэл, эхний 10 сард үйлчилгээний салбар болон дээд технологийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт эрчтэй өссөн байна.

Н.Пүрэвжав

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125248097