Бугат хотын намрын ургац хураах ажил үндсэндээ дуусч байна
2019-10-30 16:20:05 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Багат хотын энэ намрын ургац хураалтын ажил үндсэндээ дуусч байгааг манай сурвалжлагч Баотоу хотын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчооноос мэдээллээ.

Энэ жил тус хот 1.17 сая тонн ургац хураан авсан нь өмнөх оныхоос 8.11 хувиар өссөн үзүүлэлт болов. Бугат хот өмнөх жилүүдийнхээс илүү их хур буусан нь нэгж ургацад сайнаар нөлөөлсөн байна. Тэдгээрийн дотроос тосны таримал 86.500 тонн буюу энэ нь өмнөх оноос 5.64 хувиар өссөн үзүүлэлт юм.

Чихрийн таримал 196.500 тонн буюу өмнөх жилийнхээс 12.90 хувиар, эмийн түүхий эд 31.000 тонн буюу өмнөх оныхоос 0.67 хувиар тус тус өсчээ. \Өвөр Монголын өдрийн сонины сурвалжлагч Ли Вэньмин\

Бэлтгэсэн нь:Д.Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125172153