Өвөр монголд нүүрсний үнэ бага зэрэг нэмэгдэв
2019-10-14 17:28:48 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сэтгүүлч Ань Лүмэн\ Өнгөрөгч 9 дүгээр сард Өвөр монголын дулааны нүүрсний уурхайн аман дахь үнэ, цахилгаан эрчим хүчний зориулалттай нүүрсний худалдан авах үнэ бага зэрэг нэмэгдсэн. Хятадын хойд нутагт халаалтын улирал ирсэн тул нүүрсний үнэ үргэлжлүүлэн нэмэгдэж болно гэж манай сурвалжлагч ӨМӨЗО-ы Үнийн хяналтын төвөөс мэдээллээ.

Дулааны нүүрсний газар дээрх үнэ тонн тутамдаа 215.55 юань буюу өмнөх үеэс 1.33 хувиар нэмэгджээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 2.06 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, зүүн бүсийн Лигнитийн нүүрсний уурхайн аман дээрх дундаж үнэ тонн тутамдаа 191.02 юань байсан бол Ордос хотын дулааны нүүрсний газар дээрх үнэ тонн тутамдаа 260 юань байв.

Цахилгаан эрчим хүчний зориулалттай нүүрсний худалдан авах үнэ тонн тутамдаа 205.22 юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.03 хувиар нэмэгджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125103215