“Цагаан суварга” буудал 295 мянган жуулчин хүлээн авав
2019-10-10 15:54:30 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан болж өнгөрсөн улсын баярын амралтын хугацаанд Хөх хотын нисэх онгоцны буудлаас ниссэн ба газардсан нисэх онгоц нийт 2426, хүлээж авсан зорчигч давхардсан тоогоор 295 мянга, ачиж хүргэсэн болон хүлээн авсан ачаа тээшний хэмжээ 702.1 тоннд хүрэв.

Хөх хотын нисэх онгоцны буудлын өдрийн зорчигчийн дундаж нь 42 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос 2159 илүү байв. Энэ сарын 7-нд буцах зорчигчийн оргил үе тохиож, 356 нислэгийг баталж, тээвэрлэсэн зорчигч давхардсан тоогоор 42,368-д хүрч, долоон хоногийн амралтын хугацааны дээд амжилтыг тогтоов.

Дотоодын жуулчид голдуу Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Чэндү, Хайкөү, Санья зэрэг хот руу аялжээ. Мөн Харбин, Күньмин, Шямэнь зэрэг хот руу аялах иргэдийн тоо өнгөрсөн оныхоос нэлээдгүй өсөв. \сурвалжлагч Ван Шаокай\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125087574