Үр тарианы гарц тав дахь жилдээ 0.65 их наяд гаруй кг-д хүрнэ гэж таамаглаж байна
2019-09-29 17:07:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гао Жин, Хөү Шюежин\ Энэ зун үр тарианы гарц нэмэгдэж, намрын үр тарианы их хэсгийн ургац сайн байна. Хэрэв хар салхи, хүйтэн жавар зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиохгүй бол энэ жил Хятадын үр тарианы гарц тав дахь жилд 0.65 их наяд гаруй кг-д хүрэх төлөвтэй байна гэж Төвийн хөдөөгийн ажлын удирдах багийн албаны дарга, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны дарга Хан Чанфү энэ сарын 27-нд мэдээллээ.

2004 оноос хойш Хятадын үр тарианы үйлдвэрлэл 15 жил дараалан сайн байсан ба сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 0.65 их наяд гаруй кг буюу нэг хүнд ногдох үр тариа 470 кг-ыг даваад буй. Өөрөөр хэлбэл, манай улсын хүнсний аюулгүй байдал баталгаатай байна гэж Хан Чанфү хэлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125056590