Хятадын эдийн засгийн өсөлт 70 жилийн хугацаанд 170 дахин өсөв
2019-09-24 10:16:26 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone


Синхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэн Вэйвэй, Ван Шяо-Юй\ Далан жил хэдийгээр хүн төрөлхтний түүхэнд богино хугацаа боловч Хятад улс гайхалтай хөгжлийн үсрэлт үзүүлсэн билээ. Хамгийн товчоор хэлвэл, 2018 оны байдлаар ДНБ нь 1952 оныхоос 174 дахин өссөн дүнтэй гарсан юм. Ядуурал, сул дорой байдал хуримтлагдсан манай улс өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, "Хятадын гайхамшиг" дэлхий нийтийн анхаарлыг татлаа.

Далан жилийн хугацаанд Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж ирэв. 1952 онд ДНБ ердөө 67.9 тэрбум юань байсан бол 2010 онд Японоос давж, дэлхийд 2 дугаар байранд орж ирсэн юм. 1950 онд Хятадын гадаад худалдаа зөвхөн 1.13 тэрбум доллар байсан бол 2018 онд импортын бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 4.6 их наяд долларт хүрч, 4000 дахин нэмэгджээ. Цагаан будаа зарахаас хурдны төмөр зам зарах хүртэлх хэмжээ нь зөвхөн тооны үсрэлт төдийгүй чанарын хувьд сайжрав. Гадаадын хөрөнгө оруулалтаар нийт 2.1 их наяд гаруй ам.долларыг татсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт тэгээс 100 тэрбум ам.долларт хүрчээ.

Мөнхүү хугацаанд Хятадын өндөр чанартай хөгжил улам тэлж байна. 1952 онд хөдөө аж ахуйн нэмүү өртөг ДНБ-ий 50.5 хувийг эзэлж байсан бол 2018 онд 7.2 хувь болж буурсан байна. Үйлчилгээний салбар нь хөдөө аж ахуйгаас гурван салбарын зохицуулалттай хөгжилд шилжсэнээр улсын талыг эзэлжээ.

Эл хугацаанд Хятадын эдийн засгийн хүчин чадал нэмэгдэв. Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь 1978 онд 1.8 хувь байснаас 2018 онд 16 хувь болж өсчээ. 2006 оноос хойш дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсын оруулсан хувь нэмэр дэлхийд нэгдүгээрт жагслаа.

Өнөөдөр Хятад улс дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн орон, ачаа тээврийн хамгийн том орон, валютын хамгийн том нөөцийн орон, гадаадын хөрөнгө оруулалтын хоёр дахь том орон болж хувирав.

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125032206