Тэргэл сарны баяраар 105 сая жуулчин дотоодод аялжээ
2019-09-16 15:51:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юй Жюньже\ Өнгөрсөн баасан гарагт эхэлж, гурав хоног үргэлжилсэн Тэргэл сарны баяраар давхардсан тоогоор нийт 105 сая хүн дотоодод аялж, өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар өссөн үзүүлэлт үзүүлэв.

Дотоодын аялал жуулчлал нь 4.728 тэрбум юаний орлого бүрдүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа гэж Соёл урлаг, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Энэ жилийн Тэргэл сарны баяраар Хэнань мужийн Шоулин сүмд “Тэргэл сар сонирхох шүлгийн наадам-3”, Сүнян номын хүрээлэнгээс зохион байгуулсан “Тэргэл сарны баяраар дамжуулан уламжлал соёлоо бадруулья” арга хэмжээ, Фүжөүгийн тэргэл сар сонирхох 12 аялалын шугам зэрэг 20 тусгай арга хэмжээ зохиогдов.

Мөн үеэр Шанхайн 30 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийж, 19 улс орны 32 баг оролцон, 300 мянган жуулчныг хамруулан, эх орноо магтан дуулж, нутаг усаа хайрлах үзлийг дэлгэрүүлсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125001292