Дэлхийн шилдэг 500 компанийн 98 хувь нь Хятадад хөрөнгө оруулж байна
2019-08-22 17:48:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Юй Жяшинь/ Дэлхийн шилдэг 500 компанийн 490 нь Хятадад хөрөнгө оруулалт хийж байна гэж энэ сарын 21-нд манай сурвалжлагч Худалдааны яамнаас мэдээллээ.

Худалдааны яамны орлогч дарга Чянь Кэмин Худалдааны яамны хил дамнасан компаниудын тэргүүн нарын Чиндогийн дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн бага хурал дээр, “Хятадын аж ахуйн нэгжийн глобалчлалын хурд нэмэгдэж, “Баялаг” сэтгүүлийн шилдэг 500-д багтсан Хятадын компанийн тоо тасралтгүй нэмэгдэж, 2001 онд 11 байснаа 2019 он болоход 129 болж нэмэгдсэн” гэлээ.

Хятадын эдийн засгийн шинэчлэлийн явцад хил дамнасан компаниуд Хятадад хөрөнгө, технологи, менежментийн туршлага авчирснаар үл барам том зах зээлийг нээж, харилцан ашигтай хамтдаа хөгжих нөхцлийг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ хил дамнасан компаниуд нь олон талт эдийн засгийн системийг хамгаалж, эрх тэгш хууль ёсны олон улсын шинэ харилцааг тогтооход чухал үүрэг гүйцэтгэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124909076