Алшаа аймаг энэ оны ойжуулах үүргээ бүрэн биелүүлэв
2019-08-13 15:40:26 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Алшаа аймаг ургамлын үрийг нисэх онгоцоор цацан тарих ажлыг хоёр удаа өрнүүлснээр 2019 оны ойжуулалтын үүргээ бүрэн биелүүлжээ.

Тус аймаг байгалийн төгөл шугуйг хамгаалах, хойд бүс нутгийн халхавч болохуйц ойн бүсийг байгуулах, тариалангийн газрыг атаршуулах, ойжуулсан газарт нөхөн олговор оногдуулах, хээрийн амьтан ургамлыг хамгаалах зэрэг төрөөс анхаарч буй төслийн хүрээнд олон жилийн турш байгаль экологийг хамгаалах ажлыг чухалчлан хийж иржээ. Өөрөөр хэлбэл, нисэх онгоцоор тарьсан ойн бүс, хашиж ургуулсан шугуй, хүний хүчээр тарьж ургуулсан төгөл зэргийг нэгтгэн экологийн халхавч бүсийг бүтээн байгуулж чадсан байна.

Энэ оны 7 дугаар сарыг хүртэл Алшаа аймгийн экологийг сайжруулсан талбай ойролцоогоор 2 сая 949 мянган га-д хүрчээ. Үүнд тарьж ургуулсан ойн талбай 1 сая 254 мянган га, мал маллахыг хорьж ургуулсан бэлчээрийн талбай 1 сая 695 мянган га-д хүрч, иргэдийн хүчээр 20 сая 789 мянган мод тарьж, гол бүсүүдийг ногооруулсан талбай 498 мянган га-д хүрсэн байна. Одоогоор тус аймгийн ойн баялгийн нийт талбай 2 сая 562 мянган га-д хүрч, ойн бүрхэвч 8.01 хувьд хүрчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124870556