Хянган аймаг ойн түймрээс сэргийлэх өндөр технологийн арга хэрэгслийг ашиглах сургалт явуулав
2019-08-08 17:31:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойн түймрээс урьдчилан сэргийлэх өндөр технологийн арга хэрэгслийг ашиглах сургалт энэ сарын 4-нд Хянган аймгийн Рашаан хотын Үчагөүд боллоо.

Сүүлийн жилүүдэд төр засаг, Өөртөө засах орон, Аймгийн комиссын зүгээс хэрэгжүүлж буй оновчтой бодлого, үйл ажиллагааны дүнд тус аймгийн ургамлын бүрхэвч 60 хувь, ойн бүрхүүлийн хэмжээ 32 хувьд хүрчээ. Ялангуяа Рашаан бүсэд ойжуулалтын хэмжээ 86 хувиас давсан байна.

Энэ нь ойн түймэртэй тэмцэх ажлыг өндөр технологитой холбож, түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлд ашигласан нь тус аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр дэгдэхээс урьдчилан сэргийлж, түймэр нэгэнт гарсан ч унтраах ажиллагааг сайжруулж чаджээ.

Уг сургалтад холбогдох албаны хүмүүс оролцож, ойн түймрийг унтраах олон арга техникийг үзэж танилцсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124853437