Өнгөрсөн жил нэг хүнд 472 кг ноогдохуйц үр тариа хураан авчээ
2019-08-08 17:10:30 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж, хөдөө тосгод хөгжлийнхөө ахисан шатанд гараад байна.

Үндэсний статистикийн товчооноос энэ сарын 7-нд гаргасан “Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн хугацааны нийгэм, эдийн засгийн цуврал тайлан-13”-д манай улсын үр тарианы гарц тогтвортой өндөр түвшинд байж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна.

2018 онд үр тарианы гарц 657.9 тэрбум тонн байсан нь 1949 онтой харьцуулахад 4.8 дахинаар их буюу жил бүр дунджаар 2.6 хувиар өсч, хүн нэг бүрт 472 кг үр тариа ноогдсон нь 1949 оноос 1.3 дахин их болж нэмэгджээ. Энэ нь үндэсний үр тарианы аюулгүйн доод шугамыг хамгаалж чадсан хэрэг болов.

Хөдөө тосгоны иргэдийн орлого хурдтай нэмэгдэж, 2018 оны хөдөө тосгоны иргэн бүрт ноогдох орлого барааны үнийн элементийг хасаад 14617 юаньд хүрсэн нь 1949 оноос 40 дахинаар буюу жилд дунджаар 5.5 хувийн өсөлт үзүүлжээ. Хөдөөгийн иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ ч мэдэгдэм дээшилсэн байна.

2018 онд хөдөөгийн иргэдийн дундаж хэрэглээ барааны үнийн элементийг хасаад 12124 юаньд хүрсэн нь 1949 онтой харьцуулахад 32.7 дахинаар буюу жилд дунджаар 5.2 хувиар өсчээ. \Сурвалжлагч Бань Жюаньжюань\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124853278