Оны эхний хагаст нийт 2.6124 их наяд юанийн үйлчилгээний худалдаа хийжээ
2019-08-06 10:24:07 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ оны эхний хагаст Хятад улс нийт 2 их наяд 612 тэрбум 400 сая юанийн үйлчилгээний худалдаа хийсэн нь мөн үеийнхээс 2.6 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны газрын дэд байцаагч Жү Гуан-ё энэ сарын 5-нд мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ, 2019 оны эхний хагаст Хятад улсын үйлчилгээний худалдааны экспорт 933.37 тэрбум юаньд хүрч мөн үеийнхээс 9 хувиар нэмэгдсэн бол импорт 1.6790 их наяд юаньд хүрч, мөн үеийнхээс 0.6 хувиар буурчээ. Түүнчлэн худалдааны алдагдал 745.71 тэрбум юаньд хүрч, мөн үеийнхээс 10.5 хувиар буурсан гэжээ.

Жү Гуан-ё танилцуулахдаа, оны эхний хагаст Хятад улсын үйлчилгээний худалдаа нь нийт гадаад худалдааны 15.1 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны бүтэн жилийнхээс 0.5 нэгжээр илүү байж, үйлчилгээний экспорт нь импортоос илүү байгаа байдлаа хэвээр хадгалж байна. Түүнчлэн нэмүү өртөг ихтэй, өндөр технологи агуулсан үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ 892.39 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар нэмэгдсэн гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124842169