Өвөр монголын нисэх онгоцны буудал давхардсан тоогоор 12.76 сая зорчигч хүлээн авчээ
2019-07-30 10:38:54 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас энэ сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ оны эхний хагаст ӨМӨЗО-ы иргэний зориулалт бүхий нисэх онгоцны буудал давхардсан тоогоор 12.76 сая зорчигч хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэсээ 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд, Урадын дундад хошууны нисэх онгоцны буудал 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл хөөрсөн болон газардсан тоо, зорчигчийн тоог гурван дахин нэмэгдүүлж, улмаар энэ онд улсын хэмжээний нисэх онгоцны буудлууд дундаа ойрын зайн зорчигч тээврийн тоог 10 мянгаар давуулсан анхны нисэх онгоцны буудал болно гэж тооцоолж байна.

Одоогийн байдлаар, ӨМӨЗО-д иргэний зориулалт бүхий нисэх онгоцны буудал 30 байгаа нь Хятад дотроо хоёрт жагсаж, 2012 оныхоосоо 16-гаар нэмэгджээ. Өнгөрсөн онд ӨМӨЗО-ы иргэний зориулалт бүхий нисэх онгоцны буудлуудад нисэх онгоц хөөрч газардсан тоо давхардсан тоогоор 240 мянгад хүрч, хүлээж авсан зорчигч 25.46 саяд хүрч, шуудан илгээмж 74 мянган тоннд хүрсэн нь 2012 оныхоосоо мэдэгдэм өссөн үзүүлэлт болжээ.

Хөх хотын “Цагаан суварга” олон улсын нисэх онгоцны буудал муж, ӨЗО-ы төв хүрэх маршрутын бүх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 12 аймаг хотоос Хөх хот хүрэх чиглэлд өдөр бүр хоёр талд зорчих ээлжийн нислэгтэй болсон ба зарим үед тийзийн үнэ хол замын автобусны тасалбараас хямд болсон тохиолдол гарчээ.

Аймаг хотуудын зорчигчид Хөх хотоор дамжин шөнийн ээлжийн нисэх онгоцоор 83 хотод зорчиж болох бөгөөд үнэгүй хоол, хоногийн буудал зэрэг үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ онд ӨМӨЗО-оос Камбожийн Сием Рип, Мьянмарын Янгон, Вьетнамын Хо Ши Мин хот хүрэх олон улсын нислэгийн 3 маршрутыг шинээр нээжээ. Түүнчлэн Хөх хотын нисэх онгоцны буудал нь ОХУ-ын Москва хүрэх тогтмол хугацааны шууд нислэгийн маршрут болон Хонконг хүрэх маршрутаа сэргээсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124815049