Оны эхний хагаст Хятадын эдийн засаг тогтвортой өсөв
2019-07-19 17:07:34 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын эдийн засагчид энэ оны эхний хагаст Хятадын ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өссөн нь урьдчилсан төсөөлөлтэй нийцэж байна. Үүнд, ажил эрхлэлтийн байдал ерөнхийдөө тогтвортой, эдийн засгийн бүтэц сайжирч, эдийн засаг тогтвортой бөгөөд уян хатан байдлаа хадгаллаа хэмээн дүгнэсэн байна.  2019 оны эхний хагас жилийн Хятадын эдийн засгийн үр дүнгийн жагсаалтыг энэ сарын 15-нд гаргасан. Статистикийн үндэсний газрын мэдээлснээр, оны эхний хагаст Хятадын ДНБ-ий хэмжээ 45 их наяд 93 тэрбум 300 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өссөн байна. 

 

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн эрдэм шинжилгээний комиссын гишүүн Жүн Юань, банкны ахлах эдийн засагч Ван Жюнь нар мөн өдөр болсон “2019 оны эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээний хурал" -ын үеэр хэлэхдээ, оны эхний хагаст хот хөдөөгийн 7 сая 370 сая хүнд шинээр ажил олгож, бүх жилийн зорилтын 67 хувийг биелүүлсэн нь оны эхний хагасын эдийн засгийн хөгжлийн онцлох үр дүнгийн нэг юм. Оны эхний хагаст төлөвлөгөөнийхөө 67 хувийг биелүүлсэн нь амаргүй үзүүлэлт. Зургадугаар сард ажилгүйдлийн хэмжээ бага зэрэг нэмэгдсэн ч ерөнхийдөө тогтвортой байлаа. Ажил олголт тогтвортой байвал эдийн засгийн өсөлтийн хэлбэлзлийг хүлээн авч чадна. Энэ нь эхний эерэг дохио юм" гэжээ.

Эхний хагас жилд 3-р аж үйлдвэр 7 хувиар өсөн, дээд технологийн аж үйлдвэрийн нэмүү өртөг 9 хувиар өсч, жилийн орлого нь 20 сая юанаас дээш бүх аж ахуйн нэгжийн эдийн засгийн өсөлтийн хурдаас 3 нэгжээр өндөр болж, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, дээд технологийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарын технологийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт 10 гаруй хувиар өсч, нэлээдгүй сайн түвшинд хөгжсөнийг шинжээчид үнэлсэн байна. Эдгээр тоо баримт нь Хятадын өнөөгийн эдийн засгийн бүтэц сайжирч буйг харуулж байгаа юм. Хятадын валютын хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн дарга Тань Ялин хэлэхдээ, "Нэгдүгээрт, эдийн засгийн тогтвортой байдлыг төсөөлж байсан. Хоёрдугаарт, бүтцийн тохируулалт маш их үр дүнд хүрсэн нь тодорхой байна. Учир нь, үйлдвэрлэлийн өнцгөөс үзвэл аж үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийн үр дүн илэрхий байгаа, стратегийн шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийн нэмүү өртөг, шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэлийн хэмжээ бүгд өнгөрсөн жилийн мөн үеэс 7.7-34 хувиар нэмэгдсэн нь бидний бүтцийн өөрчлөлт тодорхой үр дүнд хүрч, шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийн хүч нь Хятадын эдийн засгийн бодлого амжилттай хэрэгжсэний үлгэр жишээ болсон юм" .

Өнгөрсөн оноос хойш дэлхийн эдийн засгийн өсөлт, мөн олон улсын худалдааны өсөлт удааширч байгаа нөхцөл байдалд энэ оны эхний хагаст Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд бага зэрэг саарсан хэдий ч боломжийн хэмжээнд байна. Хятадын Олон улсын эдийн засгийн харилцааны төвийн эрдэм шинжилгээний комиссын гишүүн Жүн Юань, банкны ахлах эдийн засагч Ван Жюнь хэлэхдээ, эдийн засгийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдээс харахад эдийн засгийн өнөөгийн үйл ажиллагаа тогтвортой бөгөөд сэргэх хандлагатай байна гэжээ.

Банк санхүүгийн үзүүлэлт, нийгмийн санхүүжилтийн өсөлтийн хурд 10.9 хувийн хүлээлтээс давж, М2-ийн өсөлт нь өнгөрсөн жилийн мөн үеэс гурван сар дараалан 8.5 хувийн түвшинд тогтвортой нэмэгдсэн, банк санхүү болон хөрөнгө босголт тогтвортой өсөх хандлагатай байгаа нь цаашдаа манай улсын эдийн засаг тогтвортой өсөх магадлалыг харуулж байгаа юм.

Түүнчлэн 6 дугаар сард гадаад валютын нөөц нэмэгдсэн тул валютын ханш харьцангуй тогтвортой байна. Бас нэгэн эерэг дохио нь 6 дугаар сард нийт зорчигчдын автомашины борлуулалт 1.8 саяд хүрсэн буюу 4.9 хувиар өссөн нь сүүлийн 13 сарын эерэг өсөлт байсан бөгөөд маш чухал эерэг дохио байгаа юм. Энэ нь мөн сүүлийн хагас жилд үргэлжлэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124775331