6-р сард CPI 2.7 хувиар өсөв
2019-07-11 11:15:18 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын үндэсний статистикын газраас 10-ны өдөр нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 2019 оны 6-р сард, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ буюу CPI өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар өсч, өнгөрөгч сарынхтай тэнцсэн байна. Эхний хагас жилд, Хятадын CPI өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар өсөв.

Энэ хугацааны CPI-гийн байдлыг нөлөөлсөн гол хүчин зүйл нь мөн л хүнсний бүтээгдэхүүн байв. 6-р сард, хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өссөн болохоор CPI бараг 1.58 нэгжээр нэмэгдсэн байна.

Үндэсний статистикын газрын Хотын ажил хариуцсан хэлтсийн дарга Дүн Яшю танилцуулахдаа: Хүнсний бүтээгдэхүүний дотор, шинэ жимсний үнэ 42.7 хувиар өссөн нь өнгөрөгч сарынхаас 16 нэгжээр нэмэгдсэн болохоор CPI бараг 0.71 нэгжээр өсөв. Гахайн махны үнэ 21.1 хувиар өссөн нь өнгөрөгч сарынхаас 2.9 нэгжээр нэмэгдэж, CPI бараг 0.45 нэгжээр өссөн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124739282