Сөнид баруун хошуу 13 мянган хургыг урьдчилан борлуулав
2019-07-09 16:48:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ жил, Сөнид баруун хошуу өвлийн төл болон хаврын эртний төлийг урьдчилан борлуулах бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, малчдыг урамшуулан дэмжиж, бэлчээр нутгийн ачааллыг бууруулан, гай гамшгийн хохирлыг багасган, малчдын орлогыг нэмэгдүүлж байна.

Сөнид баруун хошуу энэ жилээс урьдчилан хургыг борлуулах ажилдаа зорилт тогтоохгүй, зах зээлийн үйл ажиллагааны дагуу тэргүүлэх аж ахуйн нэгжээр удирдуулан малчдын сайн дурыг харгалзан, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах журмаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг урамшуулан, тэргүүлэх үйлдлийг нь гүйцэд дайчлахын тулд хошууны засгийн газраас 6-р сарын 10-наас 7-р сарын 20 хүртэлх хугацаанд хэлэлцэн тохирсон үнээр тухайн жилийн хургыг худалдаж, худалдан авалт хийсэн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хоёр үе шаттайгаар татаас олгоно. Эхний шат нь 6-р сарын 10-наас 6-р сарын 30-ныг хүртэл, худалдан авалтын үнэ 500 гр бүрдээ 28.7 юань /татаасыг оролцуулна/, нэг сөнид хурганд 80 юаний татаас олгоно, хоёрдугаар үе шат нь 7-р сарын1-нээс 7-р сарын 20-ныг хүртэл, нэг сөнид хурганд 20 юаний татаас олгоно.

Одоогийн байдлаар, Сөнид баруун хошууны 2 нядалж борлуулах үйлдвэр 6-р сарын 18-ныг хүртэл хийт 13198 хургыг нядлан борлуулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124730043