ӨМӨЗО-ы нүүрсний үнэ 6-р сард бага хэмжээгээр буурчээ
2019-07-05 15:59:00 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ны Үнийн хяналт шинжилгээний төвөөс гаргасан мэдээлэлд, өнгөрсөн 6-р сард ӨМӨЗО-ны эрчим хүчний нүүрсний уурахайн үнэ болон дулааны нүүрсийг худалдан авах үнэ цөм бага хэмжээгээр буурч, нүүрсний эрэлт хэрэгцээ үргэлжлэн багасчээ. Урьдчилан тооцоолсноор 7-р сард ӨМӨЗО-ы нүүрсний үнэ үргэлжлэн бага хэмжээгээр буурах хандлагатай байна гэжээ.

Статистикийн үзүүлэлтээр, 6-р сард ӨМӨЗО-ы эрчим хүчний нүүрсний уурхайн үнэ тонн бүрдээ 214,22 юаньд хүрч, өнгөрсөн сарынхаас 3.76 хувиар буурчээ. Үүнд зүүн бүс нутгийн хүрэн нүүрсний уурхайн дундаж үнэ тонн бүрдээ 181.66 юаньд хүрсэн нь өнгөрсөн сарынхаас 5.23 хувиар буурсан бол Ордос хотын эрчим хүчний нүүрсний уурхайн дундаж үнэ тонн бүрдээ 261.11 юаньд хүрч, өнгөрсөн сарынхаас 5,62 хувиар буурсан байна.

Мөн хугацаанд, ӨМӨЗО-ны дулааны нүүрсний худалдан авах дундаж үнэ тонн бүрдээ 200.15 юаньд хүрсэн нь өнгөрсөн сарынхаас 0.69 хувиар буурч, стандарт нүүрсээр хөрвүүлэн тооцоолсны дүнд дундаж үнэ нь тонн бүрдээ 395.97 юаньд хүрсэн нь өнгөрсөн сарынхаас 1.19 хувиар буурчээ.

Холбогдох салбарын мэргэжилтнээс, өнөөгийн байдлаар нүүрсний эрэлт хэрэгцээ их биш байгаагийн дээр цөмийн цахилгаан станц, усан цахилгааны станцын эрчим хүчний гаргалт хурдацтай нэмэгдэж, дулааны эрчим хүчний зах зээлийн эзлэх хувийн жин буурч, нүүрсний эрэлт хэрэгцээ үргэлжлэн буурч байна, түүнчлэн 7-р сард ӨМӨЗО-ны нүүрсний үнэ үргэлжлэн бага хэмжээгээр буурна гэж үзэж байна. /Сурвалжлагч Ань Лүмэн/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124715721