Өвөр Монголын энэ жилийн хаврын тариалалтын талбай 131,715 сая мүүд хүрчээ
2019-07-04 09:44:54 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй хөдөө тосгоны танхимаас ойлгосноор, энэ оны Өвөр Монголын хаврын тариалалтын ажил эрчимтэй хийгдэж, хаврын тариалалтын нийт талбай 131,715 сая мүүд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,378 сая мүүгээр нэмэгджээ, үр тариа тариалсан талбай нь 104,524 сая мүү байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,876 сая мүүгээр нэмэгдсэн байна. Үр тарианы тариалалтад шар буурцаг тутаргын талбай нэмэгдэж, эрдэнэ шиш төмсний талбай тогтвортой байдалд байж, харин улаан буудайн талбай багасаж, газар тариалангийн үйл ажиллагааны бүтэц улам төгөлдөржиж байна.

Энэ жилийн хавраас эхлэн, Өвөр Монголын зүүн хэсгийн гол үр тарианы үйлдвэрлэлийн бүс нутгийн хаврын тариалалтын эхний үед гангийн байдал хүнд байсан ба салхи их, агаарын температур бага байсан тул хаврын тариалалтын ажил ойролцоогоор арваад хоног хойшилсон байна. 5-р сарын дунд сүүл үеэс эхлэн бүх нутагт хур тунадас орсноос эергээр нөлөөлж, хаврын тариалалтын ажил эрчимтэй явагджээ. Зүүн хэсгийн зарим нутагт агаарын температур бага, салхи шуурга ихтэй байсан ч энэ жил нь бүх Өвөр Монголын хэмжээнд хөдөө тариалангийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хамгийн сайн нэг жил болжээ. Ялангуяа зүүн хэсгийн гол үр тарианы үйлдвэрлэлийн бүсийн байдал сайн байгаа юа байна.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124708495