Билгийн тооллын 5 сарын 5-ны баяраар Өвөр монгол 7.4 сая жуулчин хүлээн авчээ
2019-06-12 17:04:38 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ жилийн билгийн тооллын 5 сарын 5-ны баяр буюу энэ сарын 7-9-нд Өвөр монгол нийт 7.4 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов.

Аялал жуулчлалын салбарын орлого 4.6 тэрбум юань буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.4 хувиар нэмэгдсэн нь аялал жуулчлалын тогтвортой өсөлтийг харуулж байна.

Амралтын хугацаанд А зэрэглэлийн аялал жуулчлалын бааз нь жуулчдын тэргүүн сонголт байсан байна. Баяраар нийт жуулчны баазууд хямдрал зарлаж, янз бүрийн үнэ төлбөргүй арга хэмжээ болон Луут завины баярын онцлогтой холбоотой хөтөлбөр зохион байгуулсан нь аялагчдын сонирхлыг татаж, Өвөр монголын гол аялал жуулчны баазад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлсэн байна.

Үүний зэрэгцээ баярын эргэн тойронд олон төрлийн соёл-аялал жуулчлалын арга хэмжээ зохиож, хятадын уламжлалт соёлыг олон нийтэд сурталчилж, баярын өдрийн өнгө аясыг бүрдүүлсэн нь олон жуулчдын баяр талархлыг хүлээжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124613643