Билгийн тооллын 5 сарын 5-ны баяраар зорчигч тээвэрлэлт 134 сая хүнд хүрчээ
2019-06-11 09:52:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Вэй Юйкүнь/ Билгийн тооллын 5 сарын 5-ны баярын хугацаанд улсын хэмжээнд авто болон усан замын зорчигч тээвэрлэлт эмх цэгцтэй байж, урьдчилан тооцоолсны дагуу зорчигч тээвэрлэлтийн хэмжээ 134 сая хүнд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 3 хувиар багасч, 9-ний өдрийн 15 цаг гэхэд өргөн хэмжээг хамарсан түгжрэл үүссэнгүй.

Автозамын хувьд улсын хэмжээнд автозамын сүлжээний ачаалал ердийн үеийнхээс их буюу хурдны замын ачаалал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар нэмэгджээ. Үүнд 7-ны өдрийн 9-11 цагийн хооронд, 9-ний өдрийн 15-18 цагийн хооронд ачаалал их буюу энгийн өдрийнхөөс 2 дахинаар нэмэгдсэн байв. Энэ нь майн нэгний амралттай харьцуулахад тодорхой хэмжээгээр бага байлаа.

Зорчигч тээвэрлэлтийн хувьд улсын хэмжээнд хот хоорондын болон аялал жуулчлалын автобус нийт 650 мянгыг гаргаж, 134 сая зорчигчийг тээрвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Зам тээврийн яамны мэдээллээс үзвэл, 9-ний өдрийн 15 цаг хүртэл улсын хэмжээнд цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас замын эвдрэл сүйрэл үүсээгүй ба өргөн хүрээг хамарсан түгжрэл гараагүй байна. Далай тэнгисийн авран туслах төвүүд нэг томоохон ослын дуудлага хүлээн авсан ч ямар нэгэн хохирол учраагүй аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124605694