Өвөр Монголын Манжуур: Хятад Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа эрчимжиж байна
2019-06-05 16:12:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 4-ний цахилгаан мэдээ /Сурвалжлагч Юй Жя/ ӨМӨЗО-ны Манжуур хотын төвөөс машинаар 20 минут явахад Хятад Оросын хил дээр байрлаж буй Манжуурын Хятад Оросын худалдааны талбайд хүрдэг. Худалдааны талбайгаар өнгөрч гарахад, хоёр орныг холбосон засмал замаар улаан буудайн гурил, рапс ачсан машинууд хил нэвтрэхээр хүлээж байгаа харагддаг.

Манжуурын гаалийн газрын хамгийн сүүлийн статистикийн үзүүлэлтэд харуулснаар, энэ оны 4-р сард, Манжуурын гаалийн газраар /түүний харъяанд Оростой хиллэж буй 4 боомт, Монгол улстай хиллэж буй 3 боомт, 2 агаарын боомттой/ импортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг 340 сая юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 24 хувиар нэмэгджээ. Эдгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ихэнх нь Оросоос орж ирсэн ба 30 гаруй төрөл зүйл бий. Үүнд, Манжуурын боомтоор импортолсон хүнс 15 мянган тонн байж, өнгөрсөн оныхоос 4.6 хувиар нэмэгдэж, импортын өртөг 26.03 сая юаньд хүрч, 12.4 хувиар нэмэгджээ.

Хятад Оросын хамгийн том хуурай замын боомтын хот болсон Манжуур нь хоёр орны худалдааны хуурай замын тээврийн 60-аас дээш хувийг хариуцдаг.

Хятад Оросын газар тариалан хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа нь өргөн цар хүрээг хамарч, Хэнань, Гирин, Хар мөрөн зэрэг газруудын холбогдох үйлдвэрлэл эрхэлдэг хилээр гарах хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байна. Манжуурын гаалийн статистикийн үзүүлэлтээр, зөвхөн энэ жилийн 3-р сарын 1-10-ыг хүртэл, Манжуурын боомтоор Орос руу гарсан хөдөлмөр эрхлэгчдийн тоо 1500 хүнийг давж, эдгээр хүмүүс нь бүгд хөдөө аж ауй газар тариалан болон модон материалын үйл ажиллагаа явуулдаг байна.

Газар тариалан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үйлчилгээг сайн хийхийн тулд, Манжуурын гаалийн газар нь холбогдох хяналт шалгалтын ажлыг хийхийн зэрэгцээ, хилээр нэвтрэх дамжлагыг хялбарчилж, хилээр нэвтрэх цагийг богиносгож, аж ахуйн нэгжийн хилээр нэвтрэх өртгийг бууруулжээ. Үүний зэрэгцээ бас гадаад дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн шаардлага болон хандлагыг судалж, хяналт шалгалт урьдчилан сэрэмжлүүлэх ажлуудыг сайн хийж, холбогдох аж ахуйн нэгжид өгөгдөл мэдээлэл хангахаар чармайн ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124587032