Худалдааны маргааныг хурцатган хэлцэлд бэрхшээл учруулж байна
2019-05-17 10:34:52 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

16-нд, Хятадын ХЯ-ны төлөөлөгч Гао Фэн, Америкийн тал ойрын хугацаанд Хятадад ирж, эдийн засаг, худалдааны хэлцэл хийхээр төлөвлөж буйгаа саяхан мэдээлж байсантай холбогдуулан: Америкийн талын Хятадад ирж зөвшилцөл хийх төлөвлөгөөний талаар Хятад улс мэдээлэл аваагүй, Америк ганц талаасаа худалдааны маргааныг тасралтгүй шат ахиулж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлцэлд ноцтой бэрхшээл учруулж байна гэжээ.

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаан шат ахисны улмаас бий болох нөлөөний тухай Гао Фэн хэлэхдээ: Өнөөгийн Хятадын эдийн засгийн байдлаас авч үзвэл, нөлөөг бүрмөсөн хяналтдаа байлгаж чадна. Дотоодын хэрэглээний барааны үнэ тогтвортой байна. Макро тохируулалтын бодлогын орон зай хүрэлцээтэй, бодлогын хэрэглүүр маш олон байгаа. Бид аливаа бэрхшээл, сорилтыг даван туулах илтгэлтэй, чадалтай юм гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124507101