Импортын зарим барааны гаалийн татварт зохицуулалт хийнэ
2019-05-14 11:47:56 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2019 оны тавдугаар сарын 10-наас Хятадаас импортлосон 200 тэрбум ам.долларын барааны гаалийн татварыг 10-25 хувь хүртэл өсгөхөө энэ сарын 9-нд Америкийн Засгийн газар зарласан. Америкийн талаас гаргасан энэхүү шийдвэр нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөрчлийг нэмэгдүүлж, Хятад, Америкийн худалдааны санал зөрөлдөөнийг зөвшилцлөөр шийдвэрлэх гэсэн нийтлэг ойлголтыг зөрчин, хоёр талын ашиг сонирхолд хохирол учрууллаа. Олон талт худалдааны системийг хамгаалж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахын тулд Хятад улс Америкаас гаралтай импортын зарим барааны гаалийн татварт зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон байна.

"БНХАУ-ын гадаад худалдааны хууль", "БНХАУ-ын экспорт импортын гаалийн татварын журам” зэрэг хууль тогтоомж, олон улсын хуулийн үндсэн зарчмын дагуу ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл баталсны дагуу Төрийн зөвлөлийн гаалийн татварын комисс 2019 оны зургадугаар сарын 1-ний 00 цагаас Америкийн 60 тэрбум ам.долларын өртөг бүхий зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлж, 10, 20, 25 хувийн татвар нэмэн ногдуулахаар шийдвэрлэсэн байна. Өмнө нь 5 хувийн татвар нэмэн ногдуулсан бараа бүтээгдэхүүнээс мөн 5 хувийн гаалийн татвар нэмэн үргэлжлэн хураах юм.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124491590