Бугат хот дахь уулзалтаар байгуулсан санамж бичгийн өртөг 31.1 тэрбум юаньд хүрчээ
2019-05-10 15:17:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн 5 дугаар сарын 9-ий өдрийн Хөх хотын цахилгаан мэдээ /Сурвалжлагч ХаоФанфан / Бугат хотын Засгийн газраас саяхан болсон Бугат хотын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл-борлуулалтыг уялдуулах болон Аж ахуйн нэгж-орон нутаг нэгдэх ажлыг ахиулах хурлын үеэр 82 хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан нь 31.1 тэрбум юанийн нийт өртөгт хүрчээ.

Бугат хотын дэд дарга Ван Шюлянь хэлэхдээ, “Энэ удаагийн уулзалтаар 36 аж ахуйн нэгж бүтээгдэхүүн болон түүхий эд, технологи, үйлчилгээ, зах зээл, борлуулалт, цэргийн ба иргэдийн хэрэглээ, хөрөнгө мөнгө, менежмент зэрэг дээр хамтран ажиллахаар болсон. 29 аж ахуйн нэгжийг 5.31 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар дэмжинэ. Шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжлийн 8 үр дүн бодит үйлдвэрлэлд шилжинэ. Найман аж ахуйн нэгж болон дээд мэргэжлийн сургууль хоорондын холбоосыг нэмэгдүүлэн, захиалгат хэлбэрийн боловсон хүчнийг бэлтгэх ажлыг хэрэгжүүлж, ажилд орох, хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байгаа асуудлуудыг шийднэ. Уулзалтын дараа холбогдох аж ахуйн нэгжүүд маш олон салбарт өргөн цар хүрээтэй, ахьсан түвшинд хамтын ажиллагааны үр дүнг бий болгож, алхам алхмаар шат ахисан, дэвшилтэд хөгжил бүхий аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн нэгдсэн хэв байдлыг бий болгоно” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124477129