Эх нутагтаа эргэж ирсэн хосууд хонины сүүлийг саван болгосон түүх
2019-05-10 10:54:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жан Лйна, Ань Лумэн, Вэй Жинүи/ ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг нь том сүүлт хоньтой бөгөөд бэлчээрийн хүйтэн, хуурай орчинд дасан зохицохын тулд сүүлэндээ өөх хадгалдаг.

Гэтэл хонины сүүлний тос нь хотын хэрэглэгчдийн амтыг хангаж чадахгүй байгаа нь малчдын орлогод ихээхэн нөлөөлж байв. Энэ асуудалд Бүрэн болон Цэлмэг нар санаа зовж, сүүлийг гар хийцийн саван болгохоор санаа шулууджээ.

Бүрэн болон Цэлмэг нар гадаадад 8 жил ажилласан бөгөөд дэлхийн шилдэг 500 компанийн нэгд ажилд орсон байжээ. Гэвч тэдний зүрх сэтгэлд өөр нэг зорилго байсан тулд тэд сайн сайхан амьдралаа орхиж, гар хийцийн савангийн бизнес эхлүүлэхийн тулд 2014 онд нутагтаа буцаж ирсэн юм.

"Хонины саван нь хуучны угаалгын бүтээгдэхүүн бөгөөд бага насанд манай гэр савангаар дүүрэн байдаг байсан" гэж Бүрэн дурсав. Тал нутагт амьдардаг малчид байгаль орчны талаарх мэдлэг, мэргэн ухааныг хадгалж, хөгшчүүл нь хонины өөхийг хүүхдийн нуруу, өгзөгийг эмчлэхэд хэрэглэдэг бөгөөд хонины өөх нь арьсны хагаралаас урьдчилан сэргийлж чаддаг.

Гэсэн хэдий ч уламжлалт гар аргаар саван үйлдвэрлэх нь хялбар биш юм. 2015 онд хосууд бүтээгдэхүүний судалгаагаа эхлүүлж, гар хийцийн савангийн үйлдвэрлэлд суралцахын тулд гадаад явж, олон тооны ном худалдан авсан байна.

Хагас жилийн турш судалгаа, шинжилгээний ажил хийсний савангаа бүтээж, "Шилийн хотын анхны бизнес эрхлэлтийн өрсөлдөөн"-д гуравт орж, төслийн эхлэлийн санхүүжилт гэж 20 мянган юань гардан авчээ. Үүний зэрэгцээ тэд орон нутгийн оюутны бизнес эрхлэх инкубаторын баазад хөнгөлөлттэй байр түрээслэжээ.

Энэ нь удалгүй хоёр хосын бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлийг өдөөсөн бөгөөд 2016 онд тэд албан ёсоор компани байгуулж, савангийнхаа үйлдвэрлэлд хонины сүүлийг ашиглаж эхэлсэн байна. "Шилийн гол аймаг нь бараг 10 мянган тонн хонины өөх тосны нөөцтэй, техникийн боловсруулалтын дараа 200 сая ширхэг хүйтэн саван үйлдвэрлэх боломжтой байв. Тэдний бүтээсэн саван гар эсгэхийн дээр үнэр гаргадаг зэрэг асуудлуудаа шийдэж чадахгүй байжээ. "Тэр үед бид маш их цочирдсон, зөвхөн таван ажилтан үлдэж компанийн дансанд маш бага мөнгө үлдсэн байсан. Ийм хэцүү байдалд тэвчээр хэрэгтэй" гэж Бүрэн ярьж байна.

Тэд гараар хийсэн савангийн технологийг ашиглаж, харьцангуй бага температурт үйлдвэрлэн, өндөр чанартай ургамлын гаралтай түүхий эдийг хадгалж, бэлчээрийн усны эх үүсвэрийг бохирдуулдаггүй байх, орон нутгийн малчдын орлогыг нэмэгдүүлэх нь тэдний зорилго байлаа.

2017 онд гадаадад сурч байгаа хятад оюутнуудад 250 мянган юанийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг эхлүүлэхэд хосууд эргэн ирсэн бөгөөд тэдний судалгаа, боловсруулалт амжилттай явагджээ. Таван жилийн туршид бүх хадгаламж, бизнесийн янз бүрийн шагнал урамшууллаа хөрөнгө оруулалтдаа оруулж, хэдэн зуун өөх тосыг туршиж үзсэний эцэст хонины өөхний онцгой үнэрийг цэвэрлэсэн байна.

Хэцүү ажил нь хоосон биш байжээ. Өнгөрсөн сард хосууд савангаа Япон руу экспортлох захиалга авлаа. "Одоогийн байдлаар экспортолсон саван нийтдээ 2000 гаруй ширхэг, барааны үнэ бараг 60 мянган юань болоод байна" гэж Бүрэн хэллээ. Эхний экспортын захиалгын нийт хэмжээ нь олон биш боловч орон нутгийн хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг гадаад валют болгох эхлэлийг тавьсан нь амжилт юм.

Бүрэнгийн үзэж байгаагаар хонины сүүлээр үйлдвэрлэсэн савангийн зах зээлийг дутуу үнэлэх шаардлагагүй, ялангуяа химийн бүтээгдэхүүн ихтэй зах зээлд илүү чанартай, аюулгүй, мэдрэмтгий арьстай хүмүүст илүү тохирсон эд аж. Өнөөдөр тус компани нь жилд 1 сая хатуу саван үйлдвэрлэх үйлдвэрлэлийн баазаа байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн төв байгуулж, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, АНУ, Сингапур зэрэг гадны зах зээл рүү орохоор ажиллаж байна.

"Миний эхнэр доктор, би MBA магистр, би Хятадад буцаж ирээд өөрийн мэдлэг, туршлагыг өөртөө ашиглахыг хүсч байна" гэж Бүрэн хэлэв. Эхэндээ олон хүн тэднийг гадаадад амьдрахад атаархаж байсан ч түүний зүрх сэтгэл таатай биш байсан бөгөөд амьдралын утга учрыг нь олохын тулд Хятадад эргэн иржээ.

Хосууд маань өнөөдөр өөрийн төрөлх хотдоо хүнсний ногооны хүлэмж байгуулж, бэлчээрийн үхэр хонины мах идэж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг мэдэрч, хонины сүүлийг өндөр чанартай саван болгон хувиргаж, дотоодын болон гадаадын зах зээлийг нээхээр ажиллаж байна.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124476453