Гурван мөрний эхийн 2 дахь ээлжийн бүтээн байгуулалтыг төрөөс дэмжинэ
2019-05-08 17:26:15 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөхнуур мужаас саяхан гурван мөрний эхийн экологийг хамгаалах 2 дахь ээлжийн төслийг дэмжихээр болж, 700 сая юанийн хөрөнгө оруулалт хийлээ.

Энэ удаагийн хөрөнгө оруулалтыг бэлчээр нутагт өвс тарих, мал аж ахуйг дэмжих, хорт ургамлыг устгах, сайн бэлчээрийг сурталчлах зэрэг арга хэмжээг эрчимжүүлэхэд ашиглаж, бэлчээрийн доройтлын чиг хандлагыг багасган, намгархаг газрын экологийг сайжруулан, нууруудын усны нөөцийг нэмэгдүүлэн, голын сав газрын усан хангамжийн хүчин чадлыг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гурван мөрний эхийг хамгаалах болон бүтээн байгуулах төслийг 2013 оноос эхлүүлсэн. Энэ нь хар хөрстэй эргийг нөхөн сэргээх, ойн суулгацын баазын бүтээн байгуулалт, хортон шавьжийн хяналт, цөлийн экосистемийн хамгаалалт болон барилга байгууламж, хиймэл ойжуулалт, ус намгархаг газар, цаст уулсын мөсөн бүрхэвчийг хамгаалах зэрэг төсөл болно./ Мэдээлэгч Цай Жэн /

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124467969