Өвөр монголын “Нэг бүс-Нэг зам” дагуух худалдааны хэмжээ 345.1 тэрбум юаньд хүрлээ
2019-05-08 16:36:26 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Худалдааны хэв маяг улам олон төрөлжиж, түншийн хүрээ өргөжин тэлсээр байна. "Нэг бүс-Нэг зам" санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 6 жилийн хугацаанд Өвөр монголын импорт, экспортын хэмжээ өргөжин тэлсээр, бараа, хөрөнгө мөнгө, технологи, боловсон хүчний эргэлтийн хэмжээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь замын дагуух улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Өвөр монголын эдийн засгийн өсөлтийг хангах хүчирхэг орон зайг бий болгосон байна.

Хөх хотын гаалийн статистикийн мэдээгээр 2013 оны 3 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл Өвөр монголын зам дагуух улсын худалдааны импорт, экспортын хэмжээ 345.1 тэрбум юаньд хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар өссөн нь нийт импорт, экспортын үнийн дүнгийн 63.5 хувийг эзэлж байна. Тухайлбал, экспортын хэмжээ 117.23 тэрбум юаньд хүрч, 7.5 хувиар өсч, импорт 227.87 тэрбум юань буюу 9.1 хувиар өссөн байна. Импорт, экспортын өсөлт нь гадаад худалдааны ерөнхий өсөлтийн хэмжээнээс харьцангуй өндөр бөгөөд гадаад худалдааны импорт, экспортын өсөлтийн хувь хэмжээ 78.2 хувьд хүрчээ.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Өвөр монгол "Нэг бүс-Нэг зам" санаачилгад идэвхтэй оролцож, худалдааны шинэ түншүүдийг эрэлхийлж, гадаад худалдааны зах зээл хурдацтай өргөжиж байна. Энэ оны 3 дугаар сарын эцэс гэхэд энэ чиглэлд 55 улстай худалдааны харилцаа тогтоож, Баруун Азийн Иран, Турк, Зүүн өмнөд Азийн Вьетнам, Тайландын гадаад худалдаа хурдацтай өсч байна.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Өвөр монголын гадаад худалдааны цар хүрээ өргөжин тэлж, худалдааны хэв маягийг тасралтгүй сайжруулж, олон төрөлжөн хөгжжээ. Хилийн чанадад жижиг импорт, экспортын хэмжээ 155.37 тэрбум юаньд хүрч, 1.3 хувиар өсчээ. Энгийн худалдааны нийт экспорт 118.59 тэрбум юаньд хүрч, 18.1 хувиар өссөн байна. Баталгаажсан хяналтын газрын импорт, экспортын хэмжээ 48.05 тэрбум юаньд хүрч, 23 хувиар өссөн бол боловсруулалтын худалдааны импорт 7.88 тэрбум юаньд хүрч, 36.3 хувиар өсөв.

Импортын болон экспортын барааны бүтцээс нь авч үзвэл олон төрлийн бараа бүтээгдэхүүн нэмэгдэж, бүтэц нь шинжлэх ухаанч үндэслэлтэй болжээ. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд зам дагуух улс орнууд руу экспортлосон гол бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, болд материал, цахилгаан механик бүтээгдэхүүн байв. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гол төлөв Ойрхи Дорнодын орнуудад экспортлодог бөгөөд өндөр чанартай, хямд үнэтэй болд материал нь Зүүн өмнөд Азид эрэлт ихтэй юм. Эхний улиралд эдгээр гурван бүтээгдэхүүн нь Өөртөө засах орны экспортын үнийн 69.8 хувийг эзэлж байв. Импорт нь гол төлөв нефть, зэс, хүдэр, зүссэн мод болон бусад эрчим хүчний хэрэглээг импортоор оруулж ирдэг бөгөөд нэгдүгээр улиралд Өөртөө засах орны импортын үнэлгээний 69.8 хувийг эзэлжээ.

Үүнээс гадна хувийн аж ахуйн нэгжүүд "Нэг бүс-Нэг зам"-аар дамжуулан хөгжиж, Өөртөө засах орны гадаад худалдааны гол байр суурийг эзэлсээр байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд хувийн аж ахуйн экспортын хэмжээ 298.58 тэрбум юаньд хүрч, 8.8 хувиар өссөн үзүүлэлт үзүүлэв. Эрээн хотын “Хаоган” жимс, хүнсний ногоо, газрын тосны импорт, экспортын парк ХХК-ийн тэргүүн Жао Лон, “Өдөр бүр 10 гаруй автомашин сонгино, байцаа, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг Монгол руу нийлүүлдэг бөгөөд Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний ногооны жилийн экспортын хэмжээ нь 100 гаруй мянган тонн байдаг. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Монголд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох Эрээн хотын "Ногоон суваг" нь гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгосон. Тухайлбал, ачаалахаас эхлээд төрөл бүрийн горимуудыг бөглөх хүртэл 3 цаг орчимын хугацаа ордог. Хөргүүртэй ачааны машин Улаанбаатар хотод ойролцоогоор 10 цагт хүрч, маргааш өглөө нь жимс жимсгэнэ, хүнсний ногоог Монголчуудын ширээн дээр байх бололцоотой болсон” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124467575