Эхний гурван сард Хөх хотод орон сууцны борлуулалт болон үнэ өсчээ
2019-05-07 16:30:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ /Цао Жэнь/ Энэ оны эхний гурван сард Хөх хотын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 64 тэрбум 180 сая юаньд хүрснийг харьцуулсан үнээр тооцвол, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 5.7 хувиар нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Энэ сарын 6-нд Хөх хот энэ оны эхний гурван сарын эдийн засгийн үр дүнгийн тайлангаа нийтэлсэн бөгөөд тус хотын эдийн засаг тогтвортой түвшинд байна. Мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд Хөх хотын Статистикийн товчооны орлогч дарга Ли Фэншян, “Энэ оны эхний гурван сард Хөх хотын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт өртөг 1 тэрбум 340 сая юаньд хүрсэн нь 0.1 хувиар буурч, хүнд аж үйлдвэрийн салбарын нийт өртөг 14 тэрбум 460 сая юаньд хүрсэн нь 2.8 хувиар нэмэгдэж, зам тээвэр, харилцаа холбоо, үйлчилгээний салбар /ЗТЧХҮС/-ын нийт өртөг 48 тэрбум 380 сая юаньд хүрсэн нь 6.8 хувиар нэмэгджээ. Үүнд, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн өсөлт түлхүү нөлөө үзүүлж чадаагүй бөгөөд хүнд аж үйлдвэрийн салбар болон ЗТЧХҮС нь эдийн засгийн хөгжлийг ахиулж, тус тус 0.6 хувь ба 5.1 хувиар нэмэгдүүлж, ЗТЧХҮС нь гол түлхэц болсон байна.

Эхний гурван сард үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлт хурдацтай байж, дэд бүтцийн бүтээн байгуулалт тасралтгүй эрчимжив. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 22.4 хувиар нэмэгдэж, нэмэгдлийн хурд нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 29.6 хувиар өссөн байна. Дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт мөн үеийнхээсээ 135.3 хувиар нэмэгдсэн нь нийт хөрөнгө оруулалтын 68.9 хувийг эзэлжээ. Үүнд, Хятадын метроны 1, 2 дугаар зам шугамыг нэвтрүүлэх, Жинь Хай зам, Баян замыг өөрчлөн засах зэрэг төслүүдийн барилга байгуулалтын ажил өвлийн улиралд ч зогсоогүй бөгөөд барилгын ажил хурдтай үргэлжилж, хөрөнгө оруулалтын өртөг ихээр нэмэгджээ. Орон сууцны борлуулалт эхний гурван сард тоо болон үнэ аль аль нь нэмэгдэж, борлуулсан орон сууцны нийт талбай 366 мянган кв.метрт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 14.4 хувиар нэмэгдэж, борлуулалтын нийт өртөг 3 тэрбум 460 сая юаньд хүрсэн нь 25.8 хувиар нэмэгджээ.

Хэрэглээний барааны зах зээл ерөнхийдөө тогтвортой байж, Хөх хотын нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны нийт өртөг 38 тэрбум 680 сая юаньд хүрсэн нь 3.3 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 2.8 хувиар буурчээ. Хязгаарласан тооноос дээшхи аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаанд хамгийн их хувийн жинг эзэлдэг машины салбарын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэсэг хугацаанд багасаж, жижиглэн худалдааны үнэ нь 21.4 хувиар буурчээ.

Хөх хотын оршин суугчдын дундаж орлого 12973 юаньд хүрсэн нь мөн үеийнхээсээ 6.8 хувиар нэмэгдсэн бол газар тариалан эрхэлж буй оршин суугчдын дундаж орлого 6022 юаньд хүрсэн нь мөн үеийнхээсээ 8.3 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь хот суурины оршин суугчдын орлогын өсөлтийн хурднаас 1.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124462674