Өвөр Монголын гадаад худалдааны импорт экспортын хэмжээ эхний улиралд 26.2 тэрбум юаньд хүрчээ
2019-05-06 17:25:23 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын гаалийн статистикийн бүртгэлээс харахад энэ оны эхний улирлын байдлаар ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 26.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар өссөн бөгөөд Хятадын гадаад худалдааны импорт экспортын өсөлтөөс 7.5 хувийн хурдтай өсөлттэй байж, 9 сар дараалан өссөн үзүүлэлт гарчээ. Экспорт 9.24 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар, импорт 16.96 тэрбум юань буюу 13.6 хувиар тус тус өсчээ.

Эхний улиралд Өвөр монголын энгийн худалдааны нийт хэмжээ 16.07 тэрбум юань буюу 16.2 хувиар өсч, мөн үеийн гадаад худалдааны нийт экспорт импортын 61.3 хувийг эзэлж, эзлэх хэмжээ 2.6 хувиар өссөн. Хилийн жижиг худалдааны экспорт импорт 6.78 тэрбум юаньд хүрч, 1.6 хувиар өсч, 25.9 хувийг эзэлжээ. Гаалийн баталгаат агуулахын барааны экспорт импорт 2.41 тэрбум юаньд хүрч, 40.8 хувиар өсч, 9.2 хувийг эзэлсэн. Боловсруулах аж үйлдвэрийн худалдааны экспорт импорт 830 сая юаньд хүрч, 28.8 хувиар буурч, 3.2 хувийг эзэлж байна.

Монгол, Орос улс нь ӨМӨЗО-ы худалдааны гол түншүүд юм. Өвөр монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт экспортын хэмжээ 18.14 тэрбум юань буюу 12.1 хувиар өсч, 69.1 хувийг эзэлж байгаа бөгөөд Өвөр монголын худалдааны гол хүчин зүйл хэвээр байна. Мөн төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн импорт экспортын хэмжээ 6.35 тэрбум юаньд хүрч, 12.5 хувиар өсч, өсөлтийн хурд 24.2 хувьтай байна. Экспорт нь голчлон ган, органик химийн бодис, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан механик бүтээгдэхүүн байж, уг дөрвөн бүтээгдэхүүн нийт экспортын 73.8 хувийг эзэлж байна. Импорт нь нүүрс, зэсийн хүдэр, банз, төмрийн хүдэр зэрэг том оврын баялгийн бүтээгдэхүүнээс бүрддэг бөгөөд энэ нь нийт импортын бүтээгдэхүүний 58.5 хувийг эзэлж байна.

Хөх хотын Гаалийн статистикийн анализын албаны мэдээллээр том оврын баялгийн бүтээгдэхүүний худалдааны импорт өссөн нь Өвөр монголын гадаад худалдааны өсөлтөд идэвхтэй нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн Өвөр монголын шинээр хөгжиж буй зах зээлийн гадаад худалдааны импорт экспортын хурдтай өсөлт нь Өвөр монголын гадаад худалдаанд тогтвортой хөгжлийг авч ирсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124457990