Өвөр монгол давхардсан тоогоор 10.3528 сая жуулчин хүлээн авав
2019-05-06 10:12:26 Эх сурвалж: Хөх хотын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Таван сарын нэгний амралтаар Өвөр монгол давхардсан тоогоор нийт 10.3528 сая жуулчин хүлээн авчээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулвал 60.95 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ үеэр 781.6 сая юанийн орлого олсон нь өнгөрсөн оныхоос 78.81 хувиар өсчээ. Дээрх үзүүлэлт нь иргэдийн хэрэглээний чадавх нэмэгдсэнийг харуулж байна. Амралтаар Хөх хот нийт 2.771 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оныхоос 49.51 хувиар нэмэгдэв. Аялал жуулчлалын орлого 138.4 сая юаньд хүрч өнгөрсөн онтой харьцуулвал 63.02 хувиар өссөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124455402