Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ эхний улиралд 26.2 тэрбум юаньд хүрчээ
2019-05-05 17:38:32 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөхотын гаалийн статистикаас харахад энэ оны эхний улирлын байдлаар ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 26.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар өссөн бөгөөд Хятадын гадаад худалдааны импорт, экспортын өсөлтөөс 7.5 хувийн хурдтай өсөлттэй гарч, 9 сар дараалан өссөн үзүүлэлт гарчээ. Экспорт 9,24 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар, импорт 16,66 тэрбум юань буюу 13,6 хувиар тус тус нэмэгджээ.

Эхний улиралд Өвөр Монголын ерөнхий худалдааны нийт хэмжээ 16.07 тэрбум юань буюу 16.2 хувиар өсч, мөн үеийн гадаад худалдааны нийт экспорт импортын 61.3 хувийг эзэлж, эзлэх харьцал 2.6 хувиар өссөн. Хилийн жижиг худалдааны экспорт импорт 6.78 тэрбум юаньд хүрч, 1.6 хувиар өсөж, 25.9 хувийг эзэлжээ. Гаалийн баталгаат агуулахын барааны экспорт импорт 2.41 тэрбум юаньд хүрч, 40.8 хувиар өсч, 9.2 хувийг эзэлсэн. Боловсруулах аж үйлдвэрийн худалдааны экспорт импорт 830 сая юаньд хүрч, 28.8 хувиар буурч, 3.2 хувийг эзэлж байна. Монгол, Орос улс нь ӨМӨЗО-ы худалдааны худалдааны гол түншүүд юм. Өвөр Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт экспортын хэмжээ 18.14 тэрбум юань буюу 12.1 хувиар өсч, 69.1 хувийг эзэлж байгаа бөгөөд Өвөр Монголын худалдааны гол хүчин зүйл хэвээр байна. Мөн төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн импорт экспортын хэмжээ 6.35 тэрбум юаньд хүрч, 12.5 хувиар өсч, өсөлт 24.2 хувьтай байна. Экспорт нь голчлон ган, органик химийн бодис, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан механик бүтээгдэхүүн байж, уг дөрвөн бүтээгдэхүүн нийт экспортын 73.8 хувийг эзэлж байна. Импорт нь нүүрсний, зэс, хүдэр, төмрийн хүдэр зэрэг томоохон хэмжээний нөөцийн бүтээгдэхүүнээс бүрддэг бөгөөд энэ нь нийт бүтээгдэхүүний импортын 58,5 хувийг эзэлж байна.

Хөххотын Гаалийн Статистикийн Анализын Албаны мэдээллээр томоохон хэмжээний нөөцийн бүтээгдэхүүний худалдааны импорт өссөн нь Өвөр Монголын гадаад худалдааны өсөлтөд идэвхтэй нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн Өвөр Монголын шинээр хөгжиж буй зах зээлийн гадаад худалдааны импорт экспортын хурдацтай өсөлт нь Өвөр Монголын гадаад худалдаанд тогтвортой хөгжлийг авч ирсэн байна. /Сурвалжлагч Анар мэдээлэв/

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124453340