"Нэг бүс-Нэг зам" санаачилга нь Африкийн эдийн засгийн хөгжил болоод дэлхийн тогтвортой байдалд тустай
2019-04-27 13:31:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Преторий нэнэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жин Жин\ Өмнөд Африкийн эрдэмтэд, улс төрийн хүрээнийхэн 25-ны өдөр Преторид зохион байгуулагдсан "Нэг бүс–Нэг зам" семинар дээр Африкийн улс орнууд "Нэг бүс–Нэг зам" санаачилгын үр дүнд бий болсон асар их боломжийг ашиглаж, орон нутгийн дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн хөгжилд тус дөхөм үзүүлбэл зохино гэж илэрхийлэв.

Семинарыг БНХАУ-аас Өмнөд Африкит суугаа Элчин сайдын яам, Өмнөд Африкийн Гадаад хэргийн яам, Өмнөд Африкийн Хүмүүнлэгийн ухааны судалгааны зөвлөл хамтран зохион байгуулав.

БНХАУ-аас Өмнөд Африкит суугаа Элчин сайд Линь Сунтянь семинар дээр хэлэхдээ "Нэг бүс–Нэг зам" санаачилга нь цаг үеийн чиг хандлага, улс орнуудын харилцан ашигтай байх, хамтаар хөгжих зайлшгүй хүсэл мөрөөдөлд зохицон нийцэж байгаа болохоор олон улсын нийгэм нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Зургаан жил хүрэхгүй хугацаанд "Нэг бүс–Нэг зам" нь зөвхөн санаачилга байснаасаа ажил хэрэг болж, ойлголт байснаасаа пракитк болсон бөгөөд мөн оролцогч талууд болон улс орнуудын ард түмэнд бүрэн дүүрэн хөгжлийн боломж, үр өгөөж, аз жаргалын сэтгэгдлийг олгосон байгаа гэжээ.

Өмнөд Африкийн Гадаад хэргийн орлогч сайд Анил Сухланд хэлэхдээ "Нэг бүс–Нэг зам" санаачилгын Африк тивид олгосон ашиг өгөөж нь зөвхөн төмөр зам, гүүр зэрэг дэд бүтцийн төслүүдийг барьж байгуулах төдийгүй, харин дэлхий нийтийг эв нэгдүүлсэн цогц туршилт гэж үзэх ёстой. "Нэг бүс–Нэг зам"-ыг Африк тивид авч хэлэхэд тэр нь гоц сайхан боломж юм. Өмнөд Африк нь Африк тивийн хамт "Нэг бүс–Нэг зам"-ын бүтээн байгуулалттай уялдуулж, бүх талаар "Нэг бүс–Нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагаанд оролцох ёстой гэжээ.

Өмнөд Африкийн Хүмүүнлэгийн ухааны судалгааны зөвлөлийн судлаач Артур Апуел хэлэхдээ "Нэг бүс–Нэг зам" санаачилга нь даяаршлын шинэ урсгалын хөдөлгүүр, дэлхийн аж үйлдвэрийн гинжний үндэс суурь болох бүрэн найдлагатай бөгөөд дэлхийн хөгжин цэцэглэлтэд дэмжлэг болох юм. Мөн "Нэг бүс–Нэг зам" санаачилгад агаалын тээврийн салбарын агуулгыг хамруулсан нь нэн ч Африкийн орнуудад чухал ач холбогдолтой юм гэжээ.

Өмнөд Африкийн их сургуулийн доктор Франци Тимби хэлэхдээ өнөөгийн дэлхий дахин даврар давхар сорилтод тулгараад байгаа энэхүү зангилаа цаг үед "Нэг бүс–Нэг зам" санаачилга нь үр нөлөөгөө үзүүлсэн бөгөөд мөн ч даяаршлын болоод олон туйлжилтад тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хангасан байна гэжээ.

Энэ өдрийн семинарын дараа "Нэг бүс–Нэг зам" санаачилга: “Африкийн хөгжлийн сонголтын зам” шинэ номын тараах ёслолын ажиллагааг зохион байгуулав.

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124424379